Өнөөдөр бид Европ Ази хоёрыг зааглах хил бүхий Уралд очно. Урал уужим нутаг дэвсгэртэй хийгээд Оросын томоохон 9 бүс нутгийг нэгтгэж байна. Уралын түүх бол шинэ газар нутаг, шинэ нөөц баялгийг эзэмшиж ирсэн түүх, зохион бутээгчид ба дархчуул, шинэ нээлт, төрийн их үйл хэргийн түүх юм.

Башкирууд Уралын өмнөд хэсэгт суудаг. Урал бол башкир хэлээр «бүс» гэсэн үг. Том халаастай бүс бүслэсэн аварга баатарын тухай башкирын нэгэн үлгэрт өгүүлжээ. Тэр өргөн бүснийхээ халаасанд бүх эрдэнэ зүйлээ хийж байв. Нэгэн үе Аварга баатар бүсээ хүйтэн хойд Карское тэнгисээс өмнөд Каспийн тэнгисийн элсэн эрэг хүртэл сунган дэлгэжээ. Урал нуруу тэгж бий болсон гэдэг.

Урал бол үнэхээр маш баялаг бүс нутаг юм. Тэр улс орны уул уурхай, төмөрлөгийн бааз ба эрдэс, эрдэнийн хөмрөг аль хэдийнэ болсон юм. Уралын нөөц баялаг болон чийрэг оршин суугчид нь Орос улсын нэг ёсны ноён нуруу болжээ. ХVII-ХVIII зууны үед хамгийн урам зоригтой хүмүүс Уралд шилжин суусан шуу. Газар нутгийг нүүдэлчин омгуудаас булааж авсан казак дайчид, шинэ нутаг эрсэн тариачид, шүтэн бишрэх уламжлалаа хэвээр хадгалахыг хичээсэн шимээсэг (хуучин ёстон) бүс нутагт шилжин суужээ. Хожим аж үйлвэрийнхэн ажилчидтайгаа хамт ирээд энд анхны завод барьсан юм.

Бүс нутгийн гол хот Екатеринбургаар Уралыг танилцуулж эхэлье. Оросын I Пётр эзэн хааны Екатерина гэргийн нэрээр хотыг нэрлэжээ. Улс оронд шинэ шинэ үйлдвэр шаардагдсан. Пётр хааны шинэтгэлийн үед хотын суурь тавигдав. Хаант Орос улсын хамгийн баян урамтай хүмүүс Екатеринбургад үйлдвэрийн газар барихаар шийдвэрлэжээ. ХVIII зуунд Уралд том 200 завод барьсан. Ер нь Урал Екатеринбургаас удирдуулах нэг ёсны том завод болов.

Екатеринбург олон жилийн турш Оросын төмөрлөг боловсруулах, алт олборлох, чулуу хэмхлэх аж уйлдвэрийн төв байсан. Зөвлөлт засгийн жилүүдэд хот батлан хамгаалах салбарын үйлдвэрлэлийн төв болсон байна. Мэдээжээр Екатеринбургийн эртний сум, ХVIII-ХIХ зуунд сонгодог арга барилаар барьсан барилга байшингууд жуулчдын анхаарлыг татах юм. Петербургийг барьж босгосон италийн нэрд гарсан архитекторчид олон байшинг энд бас барьжээ. Иймээс Екатеринбург тансаг сүрлэг дүр төрхтэй болсон. Хот нийслэлийн статустай болохыг эрмэлзэж байгаагаа нуухгүй байна.

Одоо Уралын жижиг хотуудыг сонирхон үзье. Юуны түрүүнд гар урлал эдгээр хотыг сонирхолтой болгов. Эхлээд уран сайхны ширэм, хүрэл эдлэл хийдэг дархчуулаараа улс даяар алдаршсан Каслид очъё. Энэ жижиг хотод 1925 оны Парисын олон улсын үзэсгэлэнд зориулан бүхэл бүтэн сиймхий танхим төмөрлөгээр хийсэн билээ. Одоо энэ ховор үзмэр Екатеринбургийн орон нутгийн судлалын музейн чимэг болжээ. Чухам уралын Касли хотод москвагийн метроны чимэг, нийслэлийн засмал эрэг, гүүрийн архитектурын эд анги хийсэн. Сиймхий төмөрлөг эдлэлийг Оросын цорын ганц орон нутгийн Цутгамал эдлэлийн музейд сонирхон үзэж болно.


Одоо оросын зэвсгийн Златоуст хотод очно. «Европ-Ази» багана Златоуст орчимд босгожээ. Өрнө, дорнын хил чухам энд байна гэдэг. Багана тойрч Европ Ази хоёр тивд нэг зэрэг очиж болно.

Бараг 200 жилийн тэртээ үндэслэн байгуулсан Златоустын зэвсгийн фабрик хотыг дэлхий даяар алдаршуулав. Хааны зарлигаар үйлдвэр оросын армид хүйтэн зэвсэг нийлүүлэх гол үйлдвэрийн статустай болов. Мөн эзэн хааны ордонд баяр ёслолын ба шагналын зэвсэг үйлдвэрлэж байсан юм. Златоустад зэвсэг олон ширхгээр үйлдвэрлэж байсан боловч, бүтээгдэхүүн нь онцгой хийцтэй. Энэ нь зэвсэг чимэглэх шинэ арга барилыг хэрэглэсний үр дүн юм гэж Златоустын зэвсгийн фабрикын ерөнхий зураач Елена Кремнева хэлээд: «Урьд дархан сэлэм дээр ямар нэг энгийн хээ зураг нарийн зүүгээр сийлэн зураж байсан.Дараа нь златоустын зураачид бийрээр зураж эхлэв. Ийн нарийн ажил сэлэмийг шинэ өнгө аястай болгов. Зураачид байгалийн байдал, хурдан морь дүрслэж эхлэв. Энэ нь оросын зураачдын онцлог болсон» гэв.

Хожим хурдан морь сэлэм дээр нисч яваа далавчит морь болж хувирав. Ийн морь хотын бэлэгдэл болсон юм. Орчин цагийн Златоустын зэвсгийн фабрик тасгуудаа сонирхон ирсэн хүмүүст үзүүлж байна. Үйлдвэрлэлийн боловсруулах, угсрах, зэвсэг чимэглэх зэрэг үе шатыг үзүүлж байна. Фабрикийн музейд зарим загварыг барьж, анхааралтай судлаж болно. Экскурсийн шувтаргаар хүссэн хүн болгон хутга шидэж үзнэ.

Одоо бид хүрэл зууны эртний домогт Аркаим балгаст очно. 1987 онд археологчид Челябинск мужийн өмнөд талд түүнийг нээжээ Балгас учир битүүлэг байна. Ямар учраас цагариг хэлбэртэй вэ? Ямар учраас оршин суугчид нь энд 50 жил суугаад гэнэт гэр орноо шатааж эндээс явсан бэ? Уралын зохиолч Алексей Иванов олонд түгсэн хувилбарыг дурдан хэлэхдээ: «Хоёр соёл иргэншил энд учирсан байх.

Археологчид эртний арии хэмээх омгийн бараг 4 мянган жилийн түүхтэй балгасыг илрүүлжээ. Ари омгийнхон чухам энд зөнч Заратустратай учирсан. Тэр ч байтугай Заратустра Урал гаралтай гэж нэгэн домогт өгүүлжээ. Энд арии омог төр улсаа байгуулах, шажин шүтлэгтэй болох зорилготой байсан аж. Энэ зорилгоор тэд Уралаас орчин цагийн Иран руу зүглэн явсан» гэв.

Эртний одон орны оргил уралын Аркаимд байсан хийгээд зэрлэг морь бусдаас түрүүн сургаж номхруулж, хоёр дугуйт тэрэг, төмөрлөгийн зуух зохион бүтээсэн гэж үздэг. Уралын эрдэмтэд урьдын дүр төрхийг сэргээхийн тулд Аркаимыг сэргээх хүсэлтэй байна. Эхлээд туургы нь босгов. Янз бүрийн үед Уралд суурьшсан ард түмнүүдийн түүх, соёлыг тусган харуулсан задгай хэдэн музей ажиллаж байна. Энд зэс-чулууны зууны суурин, талын нүүдэлчдийн оршуулгын газар, дундад зууны түркийн цогцолбор, казакуудын эдлэн бий. Мөн эртний үйлдвэрлэлийн музейг Аркаимыг судласны үр дүнд байгуулжээ.

Уралын дурсгалт нутгаар ялаахдаа олон сонин зүйлийг дурдаж амжаагүй. Жишээ нь давсны олборлолтын түүхийг сонирхуулаагүй. Уссолье, Солекамс хоёр хот Оросын эртний «давсны» нийслэл юм. Парис, Берлин, Лейпциг гэж нэрлэсэн суурингууд уралын талд байгаа нь сонин шуу. Эдгээр суурин юугаар алдаршсан бэ? Уралын олон нууцыг тайлаагүй. Энд ирээд тайлж үз л дээ…