Өмнөд-Солонгосын Ёсу хотод явагдаж байгаа “ЭКСПО-2012” олон улсын үзэсгэлэнгийн шүүгчдийн бүрэлдэхүүн Орос улсын павильоныг “сэвдийг шилдэг сайн гаргасан” үзүүлтээр хоёр дахь шагналыг хүртэв. Орос улсын өмнө энэ номинацад Герман улс шалгарав. Сонирхуулахад, өмнөх олон улсын үзэсгэлэнгүүдэд 2008 онд Испанид, 2010 онд Хятадад Орос улсын павильон нь мөн мөнгийг авч байсан. ЭКСПО-2012 нь “Амьд тэнгис болон түүний бүс: түүний нөөцийн олон төрөл болон далайг арвилан хэмнэлттэй ашиглах” сэдвийг харуулсан юм. Орос улсын үзэсгэлэнгээрээ манай оронд шинэтгэлийн хөгжил болон тойрон хүрээлэх орчны хоорондын тэнцвэрийг хадгалахыг чармайж байгааг харуулахаар зорьсон юм. Өмнө нь америкийн Exhibitor Magazine ОХУ-ын павильонд “ЭКСПО-2012” үзэсгэлэнгийн People’s Choice Award шагналаар шагнасан. Үзэгчдийн энэхүү шагналыг интернет-сайтаар санал асуулга явуулсны дүнд олгожээ.