Иракийн хойд хэсэгт үл мэдэх хүмүүсийн гарт долоон мусульман шиит хүн амь үргэджээ. Энэ явдал бямба гаригт Туз-Хурмат хотоос холгүй Киркук тосгонд болжээ. Орон нутгийн полицын мэдээлж байгаагаар, мотоциклтэй үл мэдэх хүмүүс лалын сунит болон шийтийн бүлэг хүмүүс рүү дайрчээ. Үүний дараа шийтүүдийг буудан хороосон байна. Сунитүүдийг алуурчид тавьж явуулжээ. Хуулийн байгууллага мөрдөн байцаах ажлыг эхлүүлээд байна.