Лондонгийн Олимпийн наадмын хаалтын өмнөх өдөр оросын олимпийн тамирчдын хувьд маш үр дүнтэй болж өнгөрлөө. Орос улсын шигшээ багийнхан 15 медаль багтаа авчирсаны 6 нь алт, 4 мөнгө, 5 хүрэл байв. Энэ бол нэг өдрийн дээд амжилт. Елена Лашманова болон Сергей Кирдяпкин спортын явганы төрлийн 20 болон 50 км зайны аврага боллоо. Мөн Ольга Канаева болон Дарья Дмитриева нар спортын уран сайхны гимнастикийн төрлийн алт, мөнгөн медалиудыг хүртэв. Анна Чичерова өндрийн харайлтанд яллаа. Александр Дьяченко болон Юрий Постригай нар сэлүүрт завины төрлийн 200 метрийн зайд эхний байрыг эзлэж, Мария Савинова гүйлтийн төрлийн 800 метрийн зайд хамгийн шилдэг нь боллоо. Оросын шигшээ баг сагсандаа нийт 21 алт, 25 мөнгө болон 32 хүрэлтэй болов. Албан бус дүнгээр оросын баг найдьартай дөрөвдүгээрт явж байна. Олимпийн наадмын сүлчийн өдөр болох ням гаригт 15 иж бүрдэл мэдалийн төлөө өрсөлдөнө.