Бямба гаригт Ираны баруун- хойд хөсгийн Зүүн- Азербайжаны мужид хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 220 хүн нэрвэгдэж, 1,8 мянган хүн хохирчээ. Ираны мэдээллийн Fars агентлаг Тегераны их сургуулийн сейсмологийн судалгааны холбооны тэргүүн Фарханг Ахмади –Гивегийн хэлснийг иш татан уламжилснаар, уг сүйрлийн дараа хоёр хоног газах хөдлөж болзошгүй гэжээ. Ираны Геологийн албаны уламжилж байгаагаар, газар хөдлөлтийн голомт нь Ахар хотоос 32 км зайтай газрын гүний 9,8 км дор байсан бөгөөд 6,3 баллтай байжээ. ын хэлбэлзэлтэй байжээ. Түүнчлэн, тус улсын нилээд хэдэн газруудад газар хөдлөлт бүртгэгджээ. Иран нь дэлхийн хамгийн сейсмологийн аюултай арван бүсийн нэгд ордог юм. Энд арван жил тутамд 7 гаруй баллтай газар хөдлөлтүүд болдог аж. 2003 оны 12-р сард тус улсын зүүн-өмнөд хэсгийн Бам хотод газар хөдлөсний улмаас 31 мянга гаруй хүн нэрвэгдэж, 42 мянга орчим хүн шархаджээ. Хот тэр чигээрээ сүйрсэн байна.

Гэрэл зураг