Орос улсын үндэсний аюулгүй байдлыг хангахад Цэргийн нисэх хүчний үүрэг нэмэгдэнэ гэж ерөнхийлөгч Владимир Путин Москва орчмын Жуковский хотноо Цэргийн нисэх хүчний 100 жилийн ойн баяр ёслол дээр мэдэгдэв. Хэтдээ нисэх хүчний хэтийн төлөвтэй цогцолбор бүтээх, нарийн тусгалтай зэвсэг, радио цахим тэмцлийн хэрэгсэл түүнчлэн нисэгчгүй байлдааны ба тагнуулын нисэх цогцолборыг нэвтрүүлэхэд гойд анхаарал тавихийг ерөнхийлөгч тэмдэглэв. 2020 он хүртэлх улсын хөтөлбөрийн хүрээнд Зэвсэгт хүчин шинэ 600 гаруй нисэх онгоц, 1000 нисдэг тэрэг авахыг төрийн тэргүүн дурдав. Цэргийн албан хаагчид ба тэдний гэр бүлийн гишүүд, Цэргийн нисэх хүчний ахмадуудын нийгмийн хангамжийн бүх хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг ерөнхийлөгч Владимир Путин онцлов.