«Оросын дуу хоолой» радиогийн оросын эстрадын залуу дуучдад зориулсан хөгжмийн нэвтрүүлгийг сонсогчдынхоо анхааралд толилуулъя.Өнөөдрийн нэвтрүүлгийг Стас Пьехад зориулсан юм.Орост түүний эх дуучин Илона Броневицкая, домогт эмэг эх ЗХУ-ын ардын жүжигчин Эдита Пьеха нарыг андахгүй.Нэрд гарсан дуучин эмэгтэйн урын санд орсон «Бага балчир насны хот» дуугаар нэвтрүүлгээ эхэлье. Энэ дууг Стас Пьеха дуулна. (Дуу)

Стас Пьеха Глинкийн нэврэмжит Ленинградын найрал дууны тусгай сургуулийн төгөлдөр хуур, найрал дууны ангид хөгжмөөр хичэээлэж эхлэсэн юм. Гэвч тэр ерөнхий боловсролын сургууль төгсөөд хөгжимөөс өөр замыг сонгон авчээ. Стас Москвад нэгэн шилдэг сургуульд үсчний уран чадварын сонирхож сурав. Энэ сургууль төгсөөд үсчнээр гурван жил ажиллажээ.

Хожим Стас Пьеха Гнесиныхны нэрэмжит хөгжмийн сургуулийн эстрад-жазын салбарт хөгжмийн боловсролоо үргэлжлүүлэв. Дуучин «Би тэнд байх болно» дуугаар өнөөдрийн хөгжмийн нэвтрүүлгийг үргэлжлүүлнэ. (Дуу)

Стас Пьеха оросын өнөөгийн эстрадын нэрд гарсан бусад дуучны нэгэн адил «Фабрика звёзд» телевизийн олонд түгсэн төсөлд оролцоод эстрадын их тайзнаа гарсан юм. Эхлээд үзэгчид Стасад атгаг үзэл баримтлан хандсан. Гэвч тэд төслийн шувтаргаар залуу дуучин, жүжигчинд дуртай болжээ.

Стас Пьеха бол ер бус хувь хүн юм. Тэр сэтгэл зүй, спортыг оролцуулан их юм сонирхдог. Бодибилдингээр хичээллэж байгаа болохоор бие чийрэг, тансаг сайхан дүр төрхтэй байна. Гэвч хөгжим амьдралы нь хамгийн гол зүйл болсон. « Эдүгээ хөгжмийг л чухалчлан үзэж, буурьтай хичээллэх бодолтой байна. Хөгжмийн бүх чиглэлийг сонирхон үзэж, чиглэл замаа олохыг хичээж байна гэж дуучин хэллээ.

Стас Пьеха өнөөдрийн хөгжмийн нэвтрүүлгийг «Ганц од» гэдэг хитээр өндөрлөж байна. (Дуу)