Бээжин өөрийн нөөцийн алтны хэмжээг нэмэгдүүлэхээр бэлтгэж байна, ингэхдээ бүр хэдэн арван хувиар бус,  хэд дахин шүү. Энэ тухай “Жэнминь жибао” сонины сайтан дээр гарсан тус улсын эдийн засагчдын зөвлөмжид өгүүлжээ. Уг нийтлэлээр Бээжин тэр даруйдаа л алтан гулдмайнуудыг худалдаж авахаар улайран орно гэсэн үг биш. Энэ нь шинжээчдийн үзэж байгаагаар, хятад улсад металлын эрэлт хэрэгцээ үнэхээр нэмэгдэж байгааг хоёргүй утгаар өгүүлэх дохио аж.

БНХАУ нь дэлхийн томоохон эдийн засагтай  улс орнуудаас алт-валютын нөөцийн  хэмжээгээрээ ялгаатай юм. Өнөөдөр тус улсын алт-валютын нийт нөөцийн 2-оос хэтрэхгүй хувийг шар алт эзлэж байна. Хятадын алтны нөөц одоогийн байдлаар 1054 тонн байна. Хятад улс алтынхаа нөөцийн хэмжээгээр дэлхийд зургадугаар байранд явж байна.

Гэхдээ энэ бол одоогийн байдлаар гаргасан хувь хэмжээ юм. Хятад улс нэг тонн алтны нөөцөө дахин таван тонн алтаар нэмэгдүүлэхийг хүсэж байна. Ямарч байсан “Жэнминь жибао” сонины нийтлэлд ингэж өгүүлсэн байна. Гэхдээ шинжээчдийн үзэж байгаагаар, бодит амьдрал дээр металл худалдаж авах хэмжээ арай өөр болох бөгөөд нилээд олон жил үргэлжилж мэднэ. Хэрвээ Бээжин дэлхий зах зээл дээр үнэхээр алтан гулдмайнуудыг худалдаж авч эхлэхийн  бол энэ металлын үнэ одоохон өснө.

Зарим мэргэжилтэнүүд “Жэнминь жибао”сонины нийтлэлд нилээд чухал зүйл өгүүлж байгааг тэмдэглэв. Тэдний үзэж байгаагаар, Хятад улс алтны зах зээл дээр гарч ирсэн нь долларт цохилт өгч мэднэ гэж үзэж байна. Одоо Хятад улс АНУ-ын гол зээлдүүлэгч байгаа: тус улс нь хэдэн их наядаар тоологдох америкийн валют болон АНУ-ын төрийн облигацуудыг хадгалж байна.

Хэрвээ Хятад улс тал мөнгөө алтанд шилжүүлэхийг хүсвэл энэ нь дэлхийн санхүүгийн зах зээл дээр долларын ханшийг унагахад хүргэх нь гарцаагүй . Гэтэл бүх шинжээчид байдлыг эмгэнэлт байдлаар хүлээж авч байна гэвэл бас үгүй. Зарим нь Хятад улс алтыг аажимдаа, америкийн долларт ямар нэгэн мэдэгдэхүйц хор хөнөөлгүйгээр худалдаж авах болно гэж үзэж байна. Эс тэгвээс хятадууд өөрсдөө хүнд байдалд орох болно гэж Орос-хятадын худалдаа-эдийн засгийн төвийн тэргүүн Сергей Санакоев тэмдэглээд

«Хятадууд ямар нэг өөр үйл ажиллагаагаар долларыг дэмжих байх. Долларын ханшыг унагах нь тэдэнд ашиггүй, яагаад гэвэл ханшны уналт нь тэдний өөрийн нөөцөнд байгаа долларын хэсэгт ч нөлөөлнө. Энэ асуудлын үнэ цэнэ 500 тэрбум долл. - нэг их наяд доллар хүртэл юм. Тиймээс мэдээж хэрэг, хятадуудад долларын ханш унахад ашиггүй» гэв.

Хятад улсын алтны маневр хийх бодлого доллар болон дэлхийн бусад валютанд нөлөө үзүүлсэн ч, алтны үнэ ханш дэлхийн зах зээл дээр нэмэгдэх нь гарцаагүй боллоо гэж шинжээчид ярьж байна.