АНУ-ын конгрессын Ираны эсрэг шинэ багц хориг үнэн чанартаа хүчин төгөлдөр болов. Өнөөдөр ерөнхийлөгч Барак Обама зохих хуульд гарын үсэг зурсан тухай америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уламжлав. Энэ хууль ёсоор уран олборлох салбарт Ираны эрх баригчидтай хамтран ажиллаж, нефть тээвэрлэх онгоц тус улсад олгож, худалдаж, турээслүүлж байгаа компани, хүмүүсийн эсрэг хориг тогтоов. Энэ баримт бичгийн дагуу ираны түлш, нефтийн хими, хийн салбарын үйлдвэрүүдтэй хамтран ажиллаж байгаа бүх этгээдийн эсрэг хориг арга хэмжээ авна. Түүнчлэн Ираны нефть хийн салбарт бараа таваар авах,үйлчилгээ үзүүлэх, технологи олгох, дэд бүтцийг байгуулахад туслагчид мөн арга хэмжээнд хамрагдана. Иран атомыг энх тайвны зорилгоор ашиглах хөтөлбөрөөрөө халхавчлан цөмийн зэвсэг бүтээж байна гэж АНУ ба өрнөдийн бусад орон сэжиглэсэн юм. Тегеран бүх зэмлэлийг няцааж, цөмийн хөтөлбөр нь дан улс орныхоо цахилгаан энергийн хэрэгцээг хангахад чиглэгдснийг мэдэгдэж байна.