Японд өөрий нь хүнсний бүтээгдэхүүний хангамж сүүлийн 17 жилд хамгийн доод хэмжээнд хүрсэн тухай Bloomberg агентлагаас японы хөдөө аж ахуйн яамны тоо баримтуудыг үндэслэн мэдээлжээ. Түрүүчийн хэдэн жилд цаг уурын байдал зохисгүй байснаас хойш улаан буудайн ургац нэмэгдсэн боловч загас агнуур нэлээд багассан байна.Японы хүнсний хангамжийн түвшингийн үзүүлэлт 39 хувь байна. Харин 1994 оны 3-р сард энэ үзүүлэлт 37 хувь хүртэл унасан билээ. 2020 он гэхэд засгийн газар үзүүлэлтийг 50 хувьд хүргэхээр төлөвлөжээ.