Улаан загалмайн нийгэмлэгийн Умард Солонгосын салбарын төлөөлөгчид одоогоос 60 жилийн тэртээ Солонгосын хойгт дайны хор  уршгаар тарж салсан гэр бүлүүдийн уулзалтыг сэргээх саналыг няцаасан тухай өмнөд солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уламжлан мэдээлэв. Лхагва гаригт Улаан загалмайн нийгэмлэгийн өмнөд солонгосын салбарын ажилтнууд умард солонгосын Кымгансанд түр уулзалтуудыг зохион байгуулахыг БНАСАУ-ын тус нигэмлэгийн салбарынханд санаачлав. Пхеньян саналыг няцаасан нь өчигдөр ил боллоо. Эдгээр гэр бүл 2000 оноос хойш умард солонгосын Кымгансанд уулзаж байсан. 2008 онд Сөүл умард солонгосын цэрэг өмнөд солонгосын иргэнийг амралт сувиллын бүст амь насанд нь халдсаны дараа Кымгансаны нуруунд аялахыг хориглов. Өмнөд Солонгосын 80 мянган оршин суугч БНАСАУ-д суудаг төрөл төрөгсэдтэйгээ уулзана гэдэгт найдаж байна.