Зүүн Хятадын Зянси мужийн 330 мянган оршин суугч «Хайкуэй» хар салхины  үерийн улмаас нуралтад нэрвэгдэв. 33 мянга гаруй хүнийг гай гамшигт нэрвэгдсэн нутгаас түр нүүлгэн шилжүүллээ. Хятадын цэнгэг устай томоохон Поянху нуурын усны түвшин аюултай хэмжээнээс 20 см, ерийн түвшингээс 2 метрээр хэтрэв. Шаазан эдлэлээрээ нэрд гарсан Зиндэжэнь хот их хохирол хүлээсэн хийгээд 182 мянга гаруй оршин суугчий нь нүүлгэжээ. Лхагва гаригт «Хайкуэй» хар салхи хятадын эрэг хавийн Жэнзян мужид цохилт өгч баруун тийш эргэлээ. Үүний улмаас Зүүн Хятадын эдийн засагт 1,5 тэрбум долларын хохирол учрав. «Хайкуэй» бол хятадын зүүн нутгийг суулийн долоо хоногт дайрсан 3 дахь, жилийн 11 дэх хар салхи болов.