Энэтхэгийн эрх баригчид өмнөд Тамилнад муж улсад барьж байгаа »Куданкулам» АЦС-ын реакторт түлш хийж эхлэхийг зөвшөөрсэн тухай өнөөдөр энэтхэгийн атомын энергийн зохицуулагч байгууллага мэдээлэв.Тусгай газраас уламжилснаар цөмийн энергийн салбарт орос-энэтхэгийн хамтын ажиллагааны томоохон барилга байгууламжийн анхны блокын реакторт түлш хийх ажил арваад хоног үргэлжлэх хийгээд станц энэ сарыг дуустал цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж эхлэнэ. Эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөн үргэлжилж байсан ч 3-р сард Тамилнад муж улсын засгийн газраас «Куданкулам» АЦС барих ажлыг сэргээхээр шийдвэрлэв. Урьд түүнийг ашиглалтад оруулах хугацааг хэдэн сараар хойшлуулсан билээ. 2001 оноос хойш тус АЦС-ыг «Атомстройэкспорт» компанийн тусламжтайгаар барьж байна. Оросын талаас төсөлд техникийн дэмжлэг үзүүлж, тоног төхөөрөмж материал нийлүүлж, станцад боловсон хүчнийг сурган бэлтгэж байна.