Оросын Цэргийн нисэх хүчний 100 жилийн ойд зориулсан нисэх хүчний шоу Жуковскийд болно. Үзвэр өнөө маргааш Москва орчмын хотод болох юм. Шоугийн хөтөлбөр хоёр хэсэгтэй. Дэлхийн нэг, хоёрдугаар дайны үеийн засварлан сэргээсэн нисэх онгоцууд 1-р, орчин цагийн техник 2-р хэсэгт нь оролцоно. Нийт 110 нисэх онгоц, нисдэг тэрэг шоуд оролцох юм. Гадаадын нисэх онгоцны шилдэг долоон бүлэг уран чадвараа үзүүлнэ. Өнөөдөр ерөнхийлөгч Владимир Путин Жуковскийд хүрэлцэн очно. Маргааш Цэргийн нисэх хүчний өдөр бүх зэвсэг техникийг үзэгч олонд үзүүлнэ. 100 мянга орчим хүн нисэх хүчний шоуг сонирхон үзнэ гэж таамаглав.