Монголын боксчин Нямбаярын Төгсцогт олимпийн аваргын төлөө тоглох эрхтэй боллоо. Хагас шигшээд оросын боксчин Миша Алоянтай тулалдсан тэрбээр өрсөлдөгчөө 15-11 (6-4, 5-4, 4-3) харьцаатай буулган авснаар алтан медалийн төлөө тоглохоор болов. Н.Төгсцогт 8-р сарын 12-нд улаанбаатрын цагаар 20.30 цагт олимпийн аваргын алтан медалийн төлөө Кубын залуу тамирчин Робейси Рамирез Карразанатай тоглоно.

Монголын тамирчин У.Мөнх-Эрдэнэ мөнгөн медалийн төлөө Украйны боксчин Денис Беринчиктэй тоглож, 21-29 (6-4; 9-8; 6-17) харьцаатай ялагдаж хүрэл медалийн эзэн боллоо.