0Египетийн армийн анги салбарууд Синай хойгийн уулархаг нутагт хэт даврагч бүлгүүдийн эсрэг тусгай ажиллагаа явуулна гэж өчигдөр армийн командлалын төлөөлөгч мэдээлэв. Түүний хэлснээр цэргийнхэн хэт даврагсадын гол хүчин ба тэдний бааз, зэвсгийн агуулахууд байгаа хойгийн төв уулархаг Габль аль-Халялийг эзлэх зорилго тавьжээ. Ирээд байгаа мэдээнүүдээс харахад өчигдөр нэмэлт 50 танкийг Суэцын сувгаар Синай хойгт тээвэрлэн шилжүүлжээ. Цэргийн кампанит ажиллагаанд оролцох хуягт техникийн нийт тоо 150 нэгжээс хэтрээд байна. Өнгөрсөн ням гаригт зэвсэгт бүлгүүд Синайд Рафах хот орчмын боомт руу дайрав. Зэвсэгт халдлагын уршгаар египетийн 16 цэрэг амь үрэгджээ. Түүнээс хойш нэг хоног өнгөрсний дараа Египетийн арми «өшөө хонзон авах ажиллагаа» явуулж эхлэв