Япон улс Такэсима (солонгосоор Токто) арлууд чухам ямар улсад харьяалагдах асуудлыг Өмнөд Солонгостой НҮБ-ын олон улсын шүүхэд хандаж шийдвэрлүүлэх бодолтой байна гэж Японы ГХ-ийн сайд Коитиро Гэмба Сөүлээс дуудаж буцаасан элчин сайд Масатоси Мутотой уулзсныхаа дараа мэдэгдлээ. Өчигдөр БНСолонгоос улсын ерөнхийлөгч Ли Мён Бак нутаг дэвсгэрийн маргаан үүсгэсэн арлуудад анх удаа очлоо. Японы талаас үүнтэй холбогдуулан эрс эсэргүүцэл илэрхийлэв. Ли Мён Бакын үйлдэлийг хүлцэж болохгүй гэж японы засгийн газрын тэргүүн мэдэгджээ. Японы элчин сайдыг Сөүлээс дуудаж буцаав. Түүнээс гадна хоёр талын санхүүгийн асуудлаархи бүх хэлэлцээг зогсоож, Японы сангийн сайд Зюн Азумын Сөүлд хийх айлчлалыг цуцалжээ.