Өчигдөр Лондонд Оросын шигшээ баг Олимпийн наадмын долоон медаль хүртлээ. Уран сайхны сэлэлт, чөлөөт бөхийн барилдаан, хөнгөн атлетикад  гурван алт, чөлөөт бөх,  боксоос гурван хүрэл медаль аваад байна. Мөн волейболчид шөвгийн тэмцээнд оролцох эрх хүртлээ. Сагсан бөмбөгчид шигшээ тэмцээнд хожигдож одоо хүрэл медалийн төлөө өрсөлдөх боллоо. Олимпийн наадмын 14 өдөр өнгөрсний дараа Оросын шигшээ баг 15 алт, 21 мөнгө,27 хүрэл медальтэй байна.Одоо Орос улс алтан медалиар 4, бүх медалийн тоогоор 3-р байр эзлэж байна. Өнөөдөр Лондонд Олимпийн наадамд оролцогчид 32 багц медалийн төлөө өрсөлдөнө.