Газар тариалангийн бүтээгдэхүүний үнэ үргэлжлэн нэмэгдэж байгаа нөхцөлд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага /ФАО/ нь АНУ-аас эрдэнэ шишнээс гаргаж авсан био түлшийн өргөжүүлсэн үйлдвэрийн хөтөлбөрийг зогсоохыг шаарджээ. Энэ тухай өнөөдөр “Файнэншл таймс” сонин уламжлав.

Одоо АНУ-д үйлдвэрлэж байгаа эрэдэнэ шишийн 40 % эталон үйлдвэрлэхэд зориулагдаж байна.Үүнийг чухал автомашины түлшний шинэ төрлийг ашигладаг.Энэхүү хөтөлбөр нь АНУ Конгрессийн дэмжлэг авчээ. Гэвч одоо НҮБ АНУ-ын эрх баригчдыг дэлхийн хүнсний зах дээр хомсдолтой байгаа эрдэнэ шишийг ашиглахаас татгалзаж, төслийг эргэн харахыг уриалжээ. Энэхүү арга хэмжээ нь дэлхийн бүс нутгуудад ган гачиг гарсантай холбогдон эрдэнэ шишийн ургацны ихээхэн хэмжээ алдагдаж байгаатай холбоотой юм.

ФАО байгууллагын ерөнхий захирал Жозе Грациану да Силва дэлхийн зах зээлийн нөхцөл байдлыг тайлбарлахдаа, “хамрал биш ч, аюултай” гэж нэрлэв. Ингэхдээ ФАО-гийн тэргүүн “одоо байгаа эрсдэл болон алдаатай үйл ажиллагаа явуулбал хямрал болж мэднэ” гэв. “Сүүлийн сар дэлхийн эрдэнэ шиш, шош болон улаан буудайн үнэ “30-50 % нэмэгдсэн” гэж сонинд тэмдэглэжээ.