Токио Өмнөд-Солонгосын ерөнхийлөгч Ли Мен Бак ийг Такэсима арлуудаар /солонгосоор Токто/ аяласныг эсэргүүцэн Сөүлээс өөрийн улсын элчин сайдыг түр хугацаагаар буцаалаа. Энэ тухай өнөөдөр японы ГХЯ-ны сайд Уитиро Гэмба мэдэгдэл хийв. Түүний ярьснаар, ийм төрлийн аялал нь “хоёр талын харилцаанд хүчтэй нөлөөтэй” төдийгүй Япон улс үүнд “хатуу хариу өгөх болно “гэжээ. Японы арлуудын болон Солонгосын хойгийн дунд орших хадархуу хоёр арал нь Токио болон Сөүлын хоорондын сөргөлдөөний шалтгаан болоод байна. Арлууд Япон улсад 1905 онд ирсэн юм. Дэлхийн хоёрдугаар дайны дараа арлуудаар Өмнөд Солонгос удирдах болсон. Ли Мён Бак тус нутаг дээр ирсэн өмнөд-солонгосын анхны ерөнхийлөгч юм. Айлчлалын үеэр өмнөд-солонгосын арми тус арлууд дээрх аюулгүй байдлын арга хэмжээгээ чангатгасан бөгөөд байлдааны эргүүлийн нисэх онгоц болон хөлөг онгоцныхоо тоог нэмэгдүүлжээ.