Өнөөдөр Япон улс ерөнхийлөгч Ли Мен Бакийг Японы тэнгисийн Токто /японоор Такэсима/ арлуудаар айлчилсныг эсэргүүцэж Өмнөд – Солонгос улсаас өөрийн Элчин сайдыг түр хугацаагаар татлаа. Эдгээр арлууд нь Япон, Өмнөд-Солонгосын нутаг дэвсгэрийн маргаантайд тооцогдож буй юм. Нэг сарын өмнө Токио ийм төрлийн дипломат үйл арга хэмжээг Хятадтай Дяоюйдао /японоор Сенкаку/ арлуудын нутаг дэвсгэрийн маргаанаас болж гаргасан юм.

Өнөөдрийн дипломат арга хэмжээний өмнө нь өмнөд-солонгосын ХМХ-үүд Токто арлуудын нэг дээрх ерөнхийлөгч Ли Мен Бакын зарлаагүй аялалыг мэдээлсэн. Өмнө нь өмнөд-солонгосын ерөнхийлөгч маргаантай арлуудаар ийм маягийн аялал хийж байгаагүй. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Өмнөд- Солонгосын тусгаар тогтнолд байгаа юм. Ингэхдээ Япон улстай нутаг дэвсгэрийн маргаантайд тооцогдож байдаг.

“Өмнөд-Солонгост Элчин хэзээ буцаж ирэхийг би мэдэхгүй” гэж Японы ГХЯ-ны тэргүүн Коитиро Гэмба мэдэгдэв. Гадаад хэргийн сайд тэмдэглэхдээ, бямба гаригт Эчлин сайдтай уулзаж, үүсээд байга нөхцөл байдлаар ярилцана гэв. Мөн үүнтэй холбогдуулан Токиогийн авах арга хэмжээний тухай ярилцах аж. Өнгөрсөн оны 11-р сард Токто арлууд дээр өмнөд-солонгосын засгийн газрын нилээд хэдэн гишүүд очиход энэ асуудалд Япон улс албан ёсны эсэргүүцлээр хязгаарлагдсан.

Одоо эдгээр маргаантай арлуудад өмнөд-солонгосын цагдаагийн гарнизон байрлаж байна. Гэхдээ саяхан эдгээр арлуудад  цэргийн хөлөг онгоцнуудад зогсоол барихаар тоноглож байгаа тухай Сөүлийн төлөвлөгөө тодорхой болсон юм. Эдгээр төлөвлөгөөг бататгахын тулд 8-р сарын 13-ны даваа гаригт Өмнөд Солонгос эндхийн усанд уэргийн сургуулилт зохион явуулна. Ингэхдээ Токиогийн талаас сэргэсэн гомдлуудаас үүдэн эдгээр арлуудын батлан хамгаалалтыг бэхжүүлж байгаа гэдгээ цэргийнхэн шууд мэдэгдэв.

“Оросын дуу хоолой” эдгээр цэргийн сургуулилтыг Сөүл, Токио хоорондын дунд дайн зарласан гэж үзэж байна. Уг дүгнэлт бодит үнэнд тун ойр байна, учир нь ерөнхийлөгч Ли Мен Бак өөрөө маргаантай арлуудыг тойрсон сөргөлдөөний галд тос нэмлээ. Тэгээд Элчин сайдыг буцаан татсан явдал нь түр зуурын ч гэсэн, сүүлийн арван хоёр талын харилцааны түвшин хамгийн доод хэмжээнд буурч байгааг харуулж байна.

Оросын ШУА-ийн Алс-Дорнодын хүрээлэнгийн шинжээч Рональд Савельев энэ хоёр орныг хямралаас гарах хүчний ажиллагааг үгүйсгэж хэлэхдээ

«Талууд цэргийн сөргөлдөөний замаар асуудлыг шийдвэрлэх нь юу л бол. Энэ бол урьд өмнө гарч байгаагүй тохиолдол. Тэгээд ч Япон Хятад, Орос улстай нутаг дэвсгэрийн хангалттай хатуу харилцаатай. Бидэнд тодорхой ийм хатуу үйл ажиллагаа нь талуудын бодлогогуй цэргийн хүчээр шийдэх асуудал байж яавч таарахгүй гэж бодож байна» гэлээ.

6-р сарын эхээр Зүүн-Хятадын тэнгисийн маргаантай арлууд дээр сөргөлдөөн гарсны дараа Токио  Хятад улсад суугаа өөрийн Элчин сайд Уитиро Ниваг зөвлөлдөхөөр дуудсан. Дипломат шуугианы шалтгаан нь БНХАУ-ын цэргийн гурван хөлөг онгоц маргаантай арлуудын усанд орж ирсэнд байв. Тэдгээр арлууд нь Япон улсад харъяалалтай, гэхдээ Хятад улс тэдгээрийг өөрийн маргаангүй тусгаар тогтнолтой гэж үздэг.

Элчин сайд Бээжинд буцаж ирсэн. Японы ГХЯ энэхүү улстөрийн дуулиант арга хэмжээний цуурайг дарах гэж хийсэн мэдэгдэлдээ, элчин сайдыг дуудсан явдлыг энэ нутагт БНХАУ-ын хөлөг онгоцнууд олонтоо ирэх болсныг эсэргүүцсэн арга хэмжээ гэж үзэх хэрэггүй гэсэн. Гэвч одоогийн японы элчин сайдыг Сөүлээс татсан явдал нь ийм төрлийн арга хэмжээг Япон улс хөрш орнуудтайгаа нутаг дэвсгэрийн маргаантай асуудалд практик болон шалтгаан болгож байгааг гэрчилж байна.