Оросын эмэгтэйчүүд Олимпийн наадмын уран сайхны гимнастикийн тэмцээнд тэргүүлж байна. Анхны урьдчилсан тэмцээний үр дүнгээр Дарья Дмитриева тэргүүний байр эзлэж, Бээжингийн Олимпийн аврага Евгения Канаева хоёрт орж байна.

Залуучуудын дотор европын аврага болсон Дарья Дмитриева Лондон руу явах нь Олимпийн наадам эхлэсний дараа тодров. Оросын шигшээ багийн бүрэлдэхүүнд албан ёсоор солио хийсэн гэж 8-р сарын 2-нд Оросын шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч, Бүх оросын уран сайхны гимнастикийн холбооны ерөнхийлөгч Ирина Винер мэдээллээ. Дмитриева бэртсэн Александра Меркуловаг орлосон нь зөв сонголт болжээ.

Өчигдөр эмэгтэй гимнастикчид цагариг, бөмбөгтэй дасгал хийлээ. Дмитриева Олимпийн наадмын «Уэмбли Арене» гимнастикийн талбарт бүх хөтөлбөрөө өө сэвгүй маш сайн биелүүлэв. Гэвч оросын шигшээ багийн тэргүүн Евгения Канаева маш хүнд түвэгтэй дасгал хийх үеэрээ цагаригаа алдсан тул шүүгчид шийтгэж, дүнгий нь доошлуулав. Уэмблид цугларсан олон хөгжөөн дэмжигч Оросын аврага 2 дахь удаагаа гимнастикийн талбарт гарахын өмнө «Россия! Россия!» гэж хашгирцгаав. Ийм дэмжлэгийн ачаар Канаева бөмбөгтэй дасгалаар гялалзсан амжилт гаргажээ.

Энэ удаагийн Олимп Канаевагийн хувьд 2 дахь нь. Гимнастикчин Бээжинд тэргүүн байр эзлэснийхээ дараа олон тэмцээнд дараалан тэргүүлжээ. Тэр дэлхийн ба Европын гурван удаагийн аврага юм. Түүнтэй тэнцэх өөр гимнастикч алга. Евгений Канаева л алтан медаль хүртэх байх гэж 2004 оны Олимпийн наадмын шагналтан уран сайхны гимнастикч Ирина Чащина үзэж байна.

«Тэр тэргүүлэх бүрэн боломжтой байна. Канаева дөрвөн жил тэргүүний байр эзлэж, тогтвортой өрсөлдөж байна. Гэвч Олимпийн наадам бол Олимпийн наадам л юм. Оросын тамирчдын урьдын тэмцээний үр дүнгээс харахад санасандаа тэр болгон хүрэхгүй байна. Тэргүүлэх төлөвлөгөөгүй тамирчин тэргүүний байр эзлэх тохиолдол олонтаа гардаг. Тухайлбал Исинбаева алтан медалийн төлөө тэмцсэн ч дөнгөж хүрэл медаль хүртлээ. Иймээс Олимпийн наадмын тэмцээний үр дүнг урьдчилан харахын  аргагүй. Мэдээжээр бид алт авна гэдэгт найдаж байна. Гэвч хамгийн гол нь оросын эмэгтэй шагналт байранд ороосой» гэж Ирина Чащина хэллээ.

Евгения Канаева 1-р байр эзлэвэл уран сайхны гимнастикийн түүхэнд анх удаа Олимпийн хоёр удаагийн аврага болно. Дөнгөж 22–хон настай бүсгүй хичнээн их дарамтыг мэдрэж байгааг тунгааж үз л дээ!

Уран сайны гимнастик бол оросын тамирчдын уламжлал ёсоор тэргүүлж буй спортын төрөл юм. Иймээс алтан медаль авахыг л горилж байна. Өөр ямар ч ур дүнг дампуурал хэмээн үзнэ.Өнөөдөр гимнастикчдийн урьдчилсан тэмцээн нарийн хоёр дасгалаар төгсөх юм. Оросын бүсгүйчүүд шөвгийн тэмцээнд оролцох арван тамирчны тоонд орох нь эргэлзээгүй. Маргааш хувийн тэмцээнд олимпийн шагналтан тодроно. Олимпийн наадмын төгсгөлийн өдөр 8-р сарын 12-нд балгийн тэмцээний тэргүүлэгсдийг шалгаруулах юм.