Засгийн газрын арми Сирийн “хойд нийслэл”Алеппо хотын төвийн дүүргүүдийг эзлэж аваад, алан хядагчдаас цэвэрлэж байна. Барилга байгууламжийн нягт байршлаас болж уг ажиллагаа нэг бус өдөр үргэлжлэж магадгүй. Шинжээчдийн үзэж байгаагаар, сирийн хоорондын мөргөлдөөний энэ гол фронтод өөрчлөлт гарч, хүчний эцсийн тэнцэл засгийн газрын цэргүүдийн талд гарлаа.

Ажиглагчдын үзэж байгаагаар, Алеппо хотын төлөө тулалдаан нь ихэнхдээ сирийн мөргөлдөөний ялагчийг тодорхойлох аж. Энэ тухай сирийн улстөр судлаач Талеб Ибрахим хэлэхдээ

«Ийм төрлийн яриа нь чухамдаа үнэнд нийцэх юм. Алеппод босогчид болон тэдний ард зогсч байгаа хүмүүс хангалттай хүчтэй бүлгэмүүдийг бүрдүүлсэн. Тэдний бүрэлдэхүүнд янз бүрийн орнуудын хөлсний алуурчид, гадаадын орнуудын тусгай албаныхан бий. Юуны түрүүн Түрк, Катар, Саудын Араб болон АНУ. Зарим ирж байгаа мэдээллээр сирийн армитай сөргөлдөж байгаа босогчдын тоо 15 мянга хүрээд байна. Энэ нь Жебель-эз-Завия, Хама болон Дамаскийн орчмоос болон бусад газруудаас зугтаж тэдэнтэй нийлсэнийг тооцолгүй шүү дээ. Тиймээс Алеппод ялагчийг тодруулах шийдвэрлэх тулалдаан болсон юм» гэлээ.

Нөгөөтэйгүр, Сирийн төлөө шийдвэрлэх дайнд гадаадын анд нөхдүд болон бусад дайснууд оролцож байна. Иран Сирийн асуудлаар Тегеранд дэлхийн 20 орны төлөөлөгчдийг оролцуулсан олон улсын зөвлөлдөх уулзалт зохион явуулав. Өрнөдийн орнуудын байр суурийн улмаас сирийн улс төрийн хямралыг зохицуулахгүй байгаад Иран хилэгнэж байна. Уулзалтын дүнд Иран эх орондоо сирийн засгийн газрын болон сөрөг хүчнийхний төлөөлөгчдийн уулзалтыг зохион явуулахад бэлэн байгаагаа зарласан.

Үүнээс үзэхэд Тегеран өөрийн дипломат дайралтаа 8-р сарын 14- нд үргэлжүүлэхэд бэлэн байна. Энэ өдөр тус улсын ариун Меккад лалын шашны онцгой ДХУ болно. Тегеран түншүүддээ сирийн иргэдийн харилцан ойлголцол болон үндэсний яриа хэлэлцээнд хүрэх ийм боломжийг ашиглахыг уриалсан.

Нөгөөтэйгүүр, ойрын үед Газрын дундад тэнгисийн зүүн эрэгт Их Британи, Францын хамтарсан хээрийн сургуулилт эхэлж магадгүй байна. Үүнд агаарын цэргийн ажиллагаанд зориулагдсан тэнгисийн цэргийн хүчний хүчирхэг бүлэглэлүүд бүрэн зэвсэглэсэн дайсны эрэг дээр буух юм.

Магадгүй энд Сирид цэрэг-улстөрийн шинэ дарамт үзүүлэх тухай яригдаж мэдэх юм. Жилийн өмнө Газрын Дундад тэнгисийн Ливийн эргүүд дээр үүнтэй адилхан өрнөдийн цэргийн сургуулилт хийж байсан. Ингэхдээ тэд одоогийн адил цэргийн сургуулилт гэдгийн дор бүс нутгаас европчуудыг нүүлгэн шилжүүлж байсан. Хэдий хугацаагаар үргэлжлэх нь тодорхойгүй.Тэгэхдээ Их Британи, Франц өөрсдийн хөлөг онгоцыг байдлаасаа болоод Сирийн эргүүдэд зогсох боломжуудыг нөөцөлж байна.

Тухайлбал, НАТО-гийн гишүүн орон Түрктэй цаашдын харилцаа хэрхэн явагдахаас шалтгаална. Пүрэв гаригт Түркийн ГХЯ ерөнхийлөгч Башар Асадыг Курдын ажилчны намын салан тусгаарлагчдыг зэвсгээр хангасан явдалд буруутгасан. Анкара Сирийн хилд танкууд авчираад байгаа. Одоохондоо тэд буудаагүй, гэхдээ Түрк улс курдуудын эсрэг иракийн чиглэлд хилийн ажиллагаа явуулах асар их туршлагатай юм.