Дэлхийн эдийн засгийн уудам хөндийд валютын хямралын хий үзэгдэл сүүмэлзэж байна. Валютуудын ханш огцом өсч, дамын наймаачид алт, хүнсний бүтээгдэхүүн болон түүхий эдэд хөрөнгө оруулах маягаар аврал хайж байна. Харин эдийн засагчид ярихдаа: евро энэ бүхнийг тэсвэрлэх болов уу, дэлхий дахин бүхнийг дийлэгч долларгүй чадах болов уу? гэж асууж байна. Ер нь ирээдүйд ямар валютууд байх бол?

2008 оны хямрал долларын ноёрхол нь дэлхийн эдийн засагт дэндүү хүнд тусч байгаа гэх долларыг шүүмжлэгчдийн байр суурийг улам чангатгасан. Тэр ч бүү хэл өвөрмөц “тусгаар тогтнолын жагсаал” явагдсан . Зарим орнууд болон бүхэл бүтэн бүс нутаг доллароор төлбөр тооцоо  хийхгүй, үндэсний мөнгөн тэмдэгтээрээ хийнэ гэж мэдэгдэж байсан. 2010 онд ийм шийдвэрийг Орос, Хятад улсууд гаргасан.Хятад улс Японтой 2012 оноос долларыг хөрвүүлэхгүйгээр шууд өөрсдийн үндэсний валютаар төлбөр тооцоо хийж эхлэхээ мэдэгдсэн.

Дэлхийн нөөцийн валютыг  хэдэн бүс нутгийн мөнгөөр солих нь нилээд ирээдүйтэй байж мэдэх юм. Одооноос арав орчим де-факто мөнгөний нэгжүүд нөөцийн статустай болоод байна. Тэдгээрт үндэсний засгийн газруудын нэгэн адил хөрөнгө оруулагчид болон банкууд хөрөнгө оруулж байна. Зах зээлийн удирдлагын “Неокон” компаний ерөнхийлөгч Михаил Хазин үүнийг урт удаан, гэхдээ өөрчлөгдөшгүй процесс гэж үзээд

«Энэ нь дэлхий дахинд нилээд хэдэн валютын бүсүүд байгуулагдаснаар дуусна. Үүнтэй холбоотой валютын бүсийн гадна долларын үүрэг маш бага байх болно. Энд гурван бүс : доллар, евро болон юань байх болов уу. Магадгүй бас хоёр-гурвын зэрэг бүс нэмэгдэж болох юм. Еврогийн хувьд гэвэл, энэ валютыг унагахын тулд АНУ бүхнийг хийж байна» гэлээ.

Гэтэл бүс нутгийн валютын цаг үе нь дэлхийн эдийн засгийн шинэ хэтийн төлөв валютыг гарч ирэх замд завсарын болж мэдэх юм. Дэлхийн эдийн засагт одоогийн долларын байгаа шиг орчин үеийн үнийн хэмжил зүйгүй хэцүү байх болно. Мөнгөн нэгжүүдийн арвин байдал нь төлбөр тооцоог хүндрүүлж, системийг ялимгүй тогтвортой, ялимгүй уян хатан болгоно. Эцсийн дүнд дэлхий дахинд гол “валют” шаардагдах болно. Үүнийг аль улс гаргахав гэдэг асуултад “Альфа-Капитал” компаний дэлхийн зах зээлийн, макро-эдийн засгийн судалгааны асуудал хариуцсан захирал Владимир Брагин хариулахдаа

«Эрт орой хэзээ нэгэн цагт дэлхийн эдийн засаг өөрийн сонголтоо хийнэ. Энэ нь бусад орнуудын эдийн засгийн хүчнүүдээс, хөрөнгө оруулагчдын итгэлцлээс шалтгаална. Нөгөөтэйгүүр, түүнд маш их зээлийн хэмжээ байж таарна. Эс тэгвээс валют нь нөөцйин болж чадахгуй. Хятадаас өөр АНУ –ыг хэн орлох вэ гэдгийг төсөөлөхөд хэцүү юм. Асуудал юунд байна вэ гэвэл, Хятад улс зээлийг идэвхитэй өсгөхгүй байна» гэв.

Төрийн бага зээл нь тулгамдсан ганц асуудал биш.Дэлхийн валютын нөөцийг гаргах орон эдийн засгийн хэт үр ашигтай орон л байх ёстой. АНУ ийм орон мөн. Америк нь дэлхийн шинэтгэлийн болон технологиудын гол экспортлогч. Харин Хятадын амжилт бол ямар нэгэн хэмжээгээр хямд ажиллах хүчин дээр суурилж байдаг. Хятадын эдийн засаг өрнөдийн орнуудын зах зээлийн борлуулалтаас болон өрнөдийн технологиудын нийлүүлэлтээс шалтгаалдаг. Одоогийн байдлаар байдал өөрчлөгдөөгүй, юань долларын өрсөлдөгч биш юм.

Тэгвэл алтан стандартыг буцаах болов уу? Эсвэл нөөцийн валютыг хөрөнгийн захын цуглуулгад уяж орхих юм уу? Нефтийн урт хугацааны гэрээнүүд нь аль хэдийнээс хоёрдогч валют болсон. Дамын наймаачид үнэт металлууд, түүхий эд болон хүнсний бүтээгдэхүүнд хөрөнгө оруулах нь олонтоо болж байна гэж “Хөрөнгийн захын хөгжлийн төв” сангийн захирал Юрий Данилов тэмдэглээд

«Энэ нь бидний үзэж байгаагаар, бараа товарууд нөөцийн валютын үүрэгт буцаж ирэх нэг чиглэл юм. Одоогийн байдлаар эдгээр үйл ажиллагааг бага зэргээр алтанд буцаах сонирхол ажиглагдаж байна. Зах зээл барааг нефть, улаан буудай, эрдэнэ шишид хувиргах эрсдэлээс зайлсхийж байна. Энэхүү хандлага бас зөв зүйтэй. Бидний таамаглаж байгаагаар, ирээдүйн “хосгүй” нөөцийн валют нь ямар нэгэн байдлаар сагстай бараанд тулгуурласан байх ёстой юм» гэв.

Гэхдээ алтан стандартад буцах нь олон эдийн засагчдын хувьд боломжгүй мэт санагдаж байна: мөнгөний нэгжийн нийт хэмжээ хуримтлагдсан алтны нөөцийг хэдэн зуу дахин давж байна. Мөнгийг алтанд уях оролдлого нь үнэт металлыг харьцангуй үнэгүй болгоход хүргэнэ.