Пуужингийн туршилтын талбарыг шинэчлэх эсвэл цөмийн туршилтыг бэлтгэхээс Пхеньян төлөвлөгөөт эдийн засгаас татгалзсныг Сөүл илүү олон удаа дурдаж байна. Өмнөд Солонгосын «Ренхап» агентлагаас вашингтоны «Чөлөөт Азийн радиогийн» мэдээллийг үндэслэн БНАСАУ-д шинэтгэл явуулж эхлэх шинэ хувилбарыг санал болгов.

Эдгээр эх сурвалжийн мэдээлэл үнэн байвал Ким Чен Ын үйлдвэрийн газруудын удирдлагыг шинэтгэх нууц захирамж өгчээ. Үйлдвэрийн газар төрийн хатуу зохицуулалтгүйгээр биеэ даан ажиллаж, бараа таваарынхаа үнийг өөрснөө тогтоож мэднэ. Тариачид ч бага зэрэг эрх чөлөөтэй болно. Одоо үйлдвэрлэж байгаа бүх бүтээгдэхүүний нь нийтийн санд шилжүүлж байгаа бол цаашид гуравны нэгий нь тэдэнд үлдээнэ. Шинэтгэл явуулах туршилт эхлэсэн гэж өмнөд солонгосын эх сурвалж батлан илэрхийлээ.

Сөүлээс тархаах ийм мэдээлэл бүр Ким Чен Ыны тэсвэр тэвчээрийг сорьж үзэж байна. Улс оронд нь гарах өөрчлөлтийг хоёр Солонгосыг нэгтгэх явдалтай хамт тулгаж байна. Ким Чен Ын ерөнхийдөө цохилтыг чадамгай тэсч байна. Гэвч Нар баруун зүгт хэзээ ч мандахгүй гэж Пхеньянээс ганц удаа Сөүлд анхааруулжээ. Энэ нь Өмнөд Солонгосын капитализмын төлөө эдийн засаг, улс төрийн өнөөгийн загвараас татгалзахгүй гэсэн үг.

Үүний хариуд Өмнөд Солонгосын засгийн газраас хоёр Солонгос улсыг нэгтгэх үйл явцыг санхүүжүүлэх тусгай сан байгуулах төслийг тэр даруй сэргээв. Умард, Өмнөд Солонгосын интеграцийн өртөг 216 тэрбум доллар болно гэж зарлан мэдээлжээ. Парламент тус баримт бичгийг сайшаана гэж Алс Дорнодын хүрээлэнгийн Солонгосын судлалын төвийн шинжээч Людмила Захарова үзэж байна. Ерөнхийлөгч Ли Мен Бак хувийн хөрөнгөө тус санд бас шимтгэснийг тэр дурдав. Умард, Өмнөд Солонгосыг нэгтгэх нь БНСолонгос улсын ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажиллагааны гол уриа болсон.

«Хоёр Солонгос улсыг нэгтгэх асуудал сонгуулийн өмнөх өрсөлдөөний үеэр хурцдаж байдаг. Өмнөд Солонгосын нийт олон Умард Солонгостой харилцах асуудлаар эрс тэс үзэл санаатай байна. Өмнөд, Умард Солонгосыг нэгтгэх сэдвээр саналаа илэрхийлж давуутай болохыг янз бүрийн нам ба ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшэгчид оролддог» гэж шинжээч Людмила Захарова хэллээ.

Нэлээд радикал байр суурь Умардыг залгихад оршино. Энэ нь Пхеньяний хувьд дайн зарласан хэрэг болно. Өмнөд Солонгосын аядуу бодлоготой улс төрчид үүнийг ойлгож, «харцагуудын» өөдөөс «зөөлөн хүчин» гэгчийг сөргүүлэн тавьж байна гэж Людмила Захарова хэлээд

«Нэгтгэх үйл явц мөд явагдахгүй гэж олонхи шинжээч үзэж байна. Өмнөд Солонгос хамтран ажиллах замаар Умард Солонгосыг аажмаар ойртуулж нэг ёсны холбоо байгуулахыг хичээх бололтой. Хоёр систем, засгийн газар зэрэгцэн оршихийг дээдлүүлж байна. Гэвч энэ нь холбоо биш хөдөлмөрийн янз янзын зах зээл орших нөхцөлд эдийн засгийн салбарт хамтран ажиллах нэгэн хэлбэр» гэв.

Умард Солонгосын удирдагч Ким Чен Ын Хятадад анхны айлчлал хийх гэж байна гэсэн мэдээлэл тархсан үед хоёр Солонгосыг нэгтгэх уриаг Сөүл шүүрэн авч өргөн тайлбарлаж байна. Ким Чен Ын аав Ким Чен Ирын хамт хоёр жилийн өмнө тус улсад хүрэлцэн очсон билээ. Тэгээд түүнийг залгамжлагч хэмээн үзэж эхлэсэн. Залуу удирдагч удахгүй Хятадад айлчлахыг хятад-умард солонгосын нам хоорондын саяхны уулзалт яриа нотлон харуулав. ХКН-ын ТХ-ны олон улсын хэлтсийн эрхлэгч Ван Зяжуй Пхеньянд айлчлав. Айлчлалы нь өргөн тайлбарлаж дэлгэрэнгүй мэдээлээгүй. Урьд Ван Зяжуй Пхеньянд айлчласны дараагаар Ким Чен Ир Хятадад заавал айлчилж байсныг шинжээчид дурдав.

Ким Чен Ын Бээжинд айлчлах цаг болсон шиг байна. Эдийн засгийн шинэтгэл явуулах уу? Явуулвал томоохон эсвэл өнгөцхөн шинэтгэл явуулах уу ? гэх мэт асуудалд Өмнөд Солонгос ба өрнөдийн орнууд эцэст нь өөрийн ард түмэнд хариулах хэрэгтэй.