Улаан номонд орсон цасны ирвисэд зориулсан музей Алтайн БНУ –ад /Сибирь/ байгуулагдлаа. Музейг Аргут голын хөндийн Инегень тосгонд алтайн уугуул иргэдийн уламжлалт модон айлд /оромж/ байгуулжээ. Музейн үзмэрүүд нь ирвисийн дүрс зураг болон гэрэл зургуудаас бүрджээ. Тэнд цасны ирвисийн тухай баримтаа киночдын бүтээсэн кино үзэж, энэхүү ховордсон махчин амьтны тухай ном зохиолуудтай танилцаж, нутгийн иргэдийн сонирхолтой түүхээс сонсох боломжтой юм. 30 жилийн өмнө Орос улсад олноороо нутагшиж байсан ирвисийн тоо толгой бүрэн устсан юм. Гэтэл саяхан Аргут хөндийн ан амьтны гэрэл зургийг авахаар отолт хийхэд энд нутагшсан хоёр ирвисийн зургийг авчээ.