Энэтхэгт бар агнах тохиолдол гаарч байгаа нь экологчдын сэтгэлийг түгшүүлэв. Энэ оны эхний зургаан сард өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад анчидын гарт өртсөн барын тоо гуравны нэгээр нэмэгдэв. Энэ он гарсаар Энэтхэгт 46 бар агнуулжээ. Дэлхийн онгон байгалийн сангаас мэдээлснээр эдгээр тоо баримт барын тоо толгой нилээд хэмжээгээр хорогдсоныг тусган харуулж байна.Хулгайн анчид хэдэн амьтныг хөнөөсэн юм. Зарим нь ерийн шалтгаанаар үхсэн. Гэвч зарим тохиолдолд бар үхсэний шалтгааныг илрүүлээгүй. Экологчид ба амьтныг хамгаалагчдын хүчин чармайлтын ачаар сүүлийн жилүүдэд Энэтхэгт барын тоо толгой өсөн нэмэгдсэн билээ.