Өнөөдөр оросын ба энэтхэгийн 30 гаруй цэргийн албан хаагчийг нисдэг тэрэгнүүдээс террорын эсрэг орос-энэтхэгийн «Индра-2012» сургуулилтын хүрээнд Буриадын Бурдуны буудлагын талбарт буулгана. Су-25 дайрагч, Су-24 бөмбөгдөгч онгоцууд болон Ми-24, Ми-8 нисдэг тэрэгнүүд сургуулилтад оролцож байна. Нисэх хүчин цэргийн ажиллагааны нийтийн системийн хүрээнд зорилтуудыг биелүүлэх ажиллагааг сургуулилах юм. Сургуулилтын идэвхтэй үе 8-р сарын 13-нд эхлэх хийгээд хоёр орны армийн нэгдсэн бүлэг тагнан турших, террорын бүлгийг бүслэж устгах сургуулилт хийнэ.Террорын эсрэг энэ удаагийн сургуулилт 8-р сарын 16-нд өндөрлөх юм.