Калифорни муж улсын Торренс хотын 90 настай оршин суугч Гарри Нельсон зуны Олимпийн наадмын хамгийн үнэнч үзэгчийн хувьд алдаршив. Тэрээр бүр 18 наадам үзэж сонирхожээ. Нельсон 1932 онд Лос Анжелест зуны Олимпийн наадмыг анх удаа үзжээ. Түүнээс хойш Берлиний зуны Олимпоос гадна дараагийн бүх наадам оролцожээ.Тэр 1936 онд сурагч байсан учир Берлиний наадамд оролцоогүй. Нельсон 1956 онд Мельбурнд Олимпийн наадмыг үзэхээр бал сараа ч хойшлуулсан аж. Америкийн иргэний өгүүлснээр Ди гэргий  нь өөрийг нь бүрэн ойлгон дэмжиж, зуны бүх наадамд бас хамт очиж байна. 1980 онд Москвагийн зуны Олимпийн наадмыг олон улсын хэмжээнд хяхан боосон боловч Гарри Нельсон Москвад ирсэн АНУ-ын цөөхөн иргэний нэг болжээ. Рио-де-Жанейрод дараачийн зуны Олимпод очих уу гэсэн асуултад Нельсон тодорхой хариу өгөөгүй байна.