АНУ ПДХ системээ өргөжүүлж, Персийн булангийн бүс нутагт холбоотнуудтайгаа түншлэлийг бэхжүүлж байна гэж Төрийн департаментын төлөөлөгч Патрик Вентрелл мэдэгдлээ. АНУ арабын хэдэн улстай хамтран бүс нутагт ПДХ системийн бэхлэгдсэн районыг байгуулах хүчин чармайлтаа идэвхжүүлж байна гэж үүний өмнө New York Times сонин мэдээлсэн билээ. Америкийн баазууд дахь Aegis зенит-пуужингийн цогцолбороор зэвсэглэгдсэн АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний хөлөг онгоцууд нийтийн системд багтах юм. «Нью Йорк таймс» сонины тэмдэглэсэнчилэн АНУ-аас Персийн буланд ПДХ системийг ажиллуулах зорилгоор их хүчин чармайлт гаргаж байгаа боловч улс төр, техникийн хэд хэдэн түвэг бэрхшээл тулгарсаар байна.