Эдүгээ Хятадад ядуучуудын тоо 122 саяд хүрсэн гэж өнөөдөр «Чайна дейли» сонин мэдээллээ. Энэ тоо баримт 2011 онд засгийн газраас нийтлүүлсэн тоо хэмжээнээс өөр байна. Өнгөрсөн онд батласан шинэ тогтоолын дагуу хөдөөгийн оршин суугчдын наад захын орлогыг 1274 юаниэс (бараг 200 доллар) 2300 юаньд (362 доллар) хүргэсэн билээ. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн орлого нэмэгдсэн учир ядуучуудын тоо багасаж байна. Ойрын арван жилд засгийн газраас Сычуань, Ганьсу, Цинхай мужууд түүнчлэн Нинся-Хуэйн өөртөө засах орон ба ШУӨЗО-ны өмнөд хэсэгт ядууралтай хийх тэмцэлд хүчин чармайлтаа дайчлах юм.