Япон улс элчин сайдаа Сөүлээс дуудан буцаах боломжийг авч үзэж байна. Өнөөдөр Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Мён Бак хоёр орны хооронд маргаан үүсгэсэн Японы тэнгис дэх Такэсима аралд хүрэлцэн очвол японы талаас тийм арга хэмжээ авна. Одоо өмнөд солоногосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн уламжласнаар Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Солонгосын хойгт Токто гэдэг Такэсима арлууд руу явахаар мордов. Өмнөд Солонгосын шийдвэр харамсал төрүүлсэн гэж Японы Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Осаму Фузимура хэллээ. Ли Мён Бак маргаан үүсгэсэн арлуудад хүрэлцэн очих нь Японы байр сууринд харшлаж байна гэж тус улсын ГХ-ийн сайд Коитиро Гэмба мэдэгдэв. Лианкур гэдэг олон улсын нэртэй жижиг хэдэн арал Японы тэнгисийн баруун хэсэгт оршдог. Солонгос энэ тэнгисийг Дорнодын гэдэг. Хүн амьтангүй чулуурхаг арлууд 1945 оноос хойш Зөвлөлтийн Арми Солонгосыг японы колоничлолын ноёрхолоос ангижруулсны дараа олон улсын маргаантай асуудал болжээ. 1905 онд хаант Японы улсын бүрэлдэхүүнд орсон эдгээр арлыг Өмнөд Солонгос хууль бус эзлэсэн гэж Токио үзэж байхад энэ нутаг Солонгос улсын бүрэлдэхүүнд ямагт орж байсан гэж Сөүл,Пхеньян хоёр үзэж байна.