Орос улс Лондонд Олимпийн наадмын үеэр хүртсэн медалийн тоогоор 4-р байр эзлэж байна. Өчигдөр Наталья Воробьёва чөлөөт бөхийн барилдааны 72 кг хүртэлх жингээр алтан медаль хүртлээ. Түүнчлэн эмэгтэй боксчин Софья Очигава, Надеждай Торлопова нар тус тус мөнгөн медаль авчээ. Алексей Коровашков, Илья Первухин хоёр 1000 метр зайны каноэ завины уралдаанд 3-р байр эзлэв. Оросын шигшээ баг алтан медалийн тоогоор Өмнөд Солонгостой тэнцэж, нийт медалиар тэргүүллээ. Оросын шигшээ баг 12 алт, 21 мөнгө, 23 хүрэл медальтэй байна. Эдүгээ АНУ 1-р байр эзлэж байгаа бөгөөд Хятад, Их Британи хоёр улс түүний дараа орж байна. Өнөөдөр тамирчид Олимпийн наадмын  17 багц медалийн төлөө өрсөлдөх юм.

Гэрэл зураг

Гэрэл зураг