Алжирын ГХ-ийн сайд асан Лахдар Брахими НҮБ ба Арабын улсуудын холбооны сирийн зохицуулалтын асуудал эрхлэсэн онцгой эрхт төлөөлөгчийн албан тушаалд Кофи Аннаныг залгамжлах бололтой гэж Ройтер агентлаг мэдээллээ. Агентлагийн эх сурвалжаас уламжласнаар ирэх долоо хоногийн эхээр түүнийг томилно. Сирийн мөргөлдөөнийг зохицуулах онц эрхт төлөөлөгчийн албан тушаалаа 8-р сарын 31-нд орхино гэж 8-р сарын 2-нд Кофи Аннан мэдэгдсэн билээ. «Шаардлагатай дэмжлэг надаад үзүүлээгүй учир мөн албан тушаал хаших хугацааг сунгахгүй гэж Гана улсын 74 настай дипломат ажилтан тайлбарлан хэлжээ.