НҮБ-ын Еренхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун Тегеранд Сирийн асуудлаархи бага хуралд оролцогчдод хандан сирийн мөргөлдөөнийг удаан үргэлжлэх иргэний дайн болгон хувиргаж даамжруулахаас сэрэмжлэхийг уриалав. «Янз бүрийн омог аймгийн нөөц баялгийг устгаж мэдэх сунжирсан иргэний дайн хийх ноцтой аюул тулгарсан» гэж Ерөнхий нарийн бичгийн даргаас Тегеран руу явуулсан уриалгад өгүүлжээ. НҮБ-ын тэргүүний хэлснээр иргэний дайн сирийн ард түмэнд хөнөөлт уршигтай болж, бүх бүс нутгийн тогтвортой байдалд заналхийлнэ. «Ийм гутрангүй таамаглал бүтэх ёсгүй» гэж Бан Ги Мун онцлов. Өрнөдийн ба арабын хэд хэдэн улс түүнчлэн Түрк, Сирийн төлөөлөгчдээс гадна дэлхийн 29 улсын дипломат ажилтнууд Тегераны бага хуралд оролцож байна.