Монгол улсын УИХ шинэ ерөнхий сайдыг томилов. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн уламжласнаар урьд нь дэд ерөнхий сайд байсан Норовын Алтанхуяг засгийн газрыг тэргүүлэв.Алтанхуяг бол 6-р сарын 28-нд парламентын сонгуульд ялсан Монголын ардчилсан намын дарга юм. Тус нам МАХН, Монголын үндэсний ардчилсан нам, «Иргэний зориг-Ногоон» нам бүрэлдэхүүнд нь орсон «Шудрага ёс» намын эвсэлтэй хамт засгийн газрыг эмхлэн байгуулахаар тохиролцсон билээ. Сайд нар түүний дотор засгийн газрын тэргүүн, парламентын даргыг бүр 7-р сарын сүүлээр томилох байсан. Гэвч Монголын ардын намын депутатууд ирээгүй учир парламентын чуулганыг хойшлуулжээ. Эрх баригч эвсэл бидэнтэй зохих зөвөлдөөн хийгээгүй гэж тус нам арга хэмжээгээ тайлбарлсан билээ.

Норовын Алтанхуяг нь Монгол улсын  нэрд улс төрч юм. 1958 оны 1 сарын 20-нд Увс аймгийн Улаангом хотод төрсөн. МУИС-ыг физикч мэргэжлээр төгсөж, тэндээ багшилж байгаад 1996 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон. 1998 онд Монгол улсын Хөдөө аж ахуй үйлдвэрийн сайдаар томилогдон ажилласан. 2004 онд Эвслийн засгийн газрын Сангийн сайдаар томилогдон ажилласан бол 2008 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдож, 2008-2012 онд МУ-ын тэргүүн шадар сайдаар ажиллажээ. 2008 онд Монголын Ардчилсан Намын 5 дахь даргаар томилогдсон.