Гусиноозёрск хотоос гарч Хамар Давааг дамжин Байгал нуур луу явсан монголын хэсэг жуулчин төөрч, тусламж гуйв. Тэд орон нутгийн эрэх-аврах албанд өөрсдийгөө бүртгүүлэлгүй биеэ дааж замд гарчээ. Буриадын бүгд найрамдах улсын эрэх-аврах албаны аврагчид жуулчдыг олж, Бабушкин хотод хүргэв. Монголын жуулчдын бие дажгүй байна.