2007 оны 8-р сарын 9-ны өглөө BNP Paribas францын томоохон банк ЕХ-ны хөрөнгийн бирж нээгдэхийн өмнөхөн АНУ-ын орон сууцны барьцаат зээлтэй холбоотой хөрөнгө оруулалтын гурван сангийнхаа ажлыг түр зогсоох тухай зарласан билээ. Гэвч мөн тэр өдөр үйлдвэр худалдааны бүлгийнхэн энэ үйл явдлыг их ач холбогдолтойд үзээгүй.

Харин одоо яг таван жилийн өмнө болсон үйл явдлыг их уналт гэгчээс хойшхи дэлхийн хамгийн хүнд санхүүгийн хямралын эхлэл хэмээн үзэж байна. «2007 оны 8-р сарын 9-нд дэлхийн байдал өөрчлөгдсэн» гэж санхүүгийн хямралын үед дампуурсан Northern Rock британийн банкны тэргүүн Адам Апплгарт мэдэгдэв.

Санхүүгийн хямрал эхлэснээс хойш таван жил өнгөрсөн өнөө үед дэлхийн тэргүүлэх нэг ч эдийн засагч хямралаас хэдийд бүрмөсөн гарахыг хэлж чадахгүй байна. Тэргүүлэх шинжээчийн нэг Нуриэль Рубинийн тэмдэглэсэнчилэн дэлхийн хямрал үргэлжилж байна. Хямрал евро бүсийн өрийн системийн хэлбэртэй болж, тус бүсийг бутрах даваанд хүргэв.2013 онд Хятадын эдийн засгийн өсөлтийн хурдац буурч, тус улсын орон сууцны зах зээл дампуурах нь хямралын 3 дахь үе шат болно гэж Рубини үзэж байна.

Дэлхий дахин эдийн засгийн ялимгүй өсөлт болон ажилгүйдэл гаарч орлого багасах, маш олон орны хүн амын аж байдал доройтох, геополитик түгшүүртэй болох үед шилжсэн гэж Гарвардын их сургуулийн профессор Кеннет Рогофф үзэж байна.

Энэ удаагийн хямрал бас арван жил буюу түүнээс удаан үргэлжилнэ гэж америкийн санхүүгийн зүтгэлтэн Жорж Сорос үзэж байна. «Дэлхийн санхүүгийн шинэ системийг байгуулж, валют, облигацийн зах зээлийг оролцуулан үндэс тавигч байгууллагуудыг шинэчилж, амины үйлдвэрийн ажиллах зарчмыг нийгмийн өндөр хариуцлага тийш өөрчлөхгүй бол энэ удаагийн хямралыг давж чадахгүй гэж тэрээр тэмдэглэн хэлжээ.

Энэ удаагийн санхүүгийн хямралаас 2020-2025 онд бүрэн төгс гарна гэж өрнөдийн тэргүүлэх мэргэжилтнүүд үзэж байна. Даярчлалын үйл явц санхүүгийн хямралыг даамжруулав. БРИК бүлгийн орнуудын өсөлт эрчимжив Тус бүлгийн гишүүн улсууд төр зах зээлийн эдийн засагт илүү өргөн оролцох онцгой загварыг үндэслэж байна. Мөн загвар дэлхийн санхүүгийн хямралын нөхцөлд илүү ашигтай болжээ.

Капитализмын хэт либерал хэлбэр орчин цагийн нийгмийн эдийн засаг,улс төрийн байгууллагуудыг дампууруулах аюултай сунжирсан хүнд хямралыг үүсгэж мэдэхийг өнгөрсөн таван жил нотлон харуулав. Дэлхийд ээлжит таван жил амаргүй болно. Энэ завсар юуны түрүүнд дэлхийн эдийн засгийн шинэ бүтцийг төлөвшүүлэх замаар дэлхийн хямралтай тэмцэх шинэ арга хэрэгслийг эрэх юм .