Орос улсын хүн амын бодлого ашиг тусаа өгч байна. Хөдөлмөр, нийгмийн хамгаалалтын яамны гаргасан шинэ тооллогын дүнгийн байдлаар дагуу тус улсад 2012 оны эхний хагас жилд төрөлт өсч, нас баралт багасчээ.

Эдгээр тоо баримтууд нь ирээдүйд итгэх итгэл төрүүлж байна. Эхний хагас жилд Орос улсад төрөлт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад дунджаар 7,5 % нэмэгдэв. Харин бүс нутгуудад хамгийн лидерээр шалгарсан Москвагийн орчим, Санкт-Петербург, Марий Эл БНУ-д төрөлт хоёр дахин нэмэгджээ. Түүнчлэн, мөн хугацаанд хүн амын нас баралт хоёр дахин буурсан байна. Тус улсад хүн амын бодлогын концепцийг хэрэгжүүлсэн нь сайхан өөрчлөлтүүдэд хүргэж байна гэж Хөдөлмөрийн яам үзэж байгаа аж.

Уг баримт бичгийг баталсны дараа таван жилийн хугацаанд төрөлтийн тоо 21,2 % нэмэгдсэн бол, нас баралт 11,2 % багасчээ. Ингэхдээ дундаж наслалт 67-оос 70 % хүрчээ. Төрөөс авч байгаа төрөлтийг урамшуулах бодлого нь хүн амыг тогтвортой өсөлтийг хангана гэж найдаж байгаа Орос улсын Төрийн думын тэргүүний гэр бүл, эмэгтэйчүүдийн асуудал эрхэлсэн орлогч, депутат Ольга Баталина илэрхийлээд

«Энэ чиглэлд төрөөс дэмжих арга хэмжээнүүд үр ашигтай үйлчилж байна. Эхийн хөрөнгө болон хүүхдийн тэтгэлгийг индексжүүлсэн нь үүнд их чухал ач холбогдолтой. Одоо олон хүүхэдтэй гэр бүлүүд газар олгоход нэмэлт урамшуулал гэж үзэж байна. Гэхдээ тэдэнд боломжтой байр орон сууцаар хангахад нгэмлэт арга хэмжээ авах шаардлагатай байна» гэв.

Зуны эхээр Хүүхдийн сонирхолд нийцэх үндэсний стратегийг батласан. 1-р сарын 1-нээс нийгмийн халамжийн дэмжлэгийн шинэ арга хэмжээ буюу гурав дахь хүүхдийн тэтгэлгийг нэмэгдүүлэхээр тогтоод байна. Орос улс төрхийн эмнэлгүүдэд 500 хүртэлх граммын жинтэй хүүхдийг бүртгэн авах ДЭМБ-ын шинэ стандартад шилжиж ороод байна. Энэ тухай депутат хэлэхдээ

«Сүүлийн жилүүдэд эн процессүүдэд эрүүл мэндийн яам болон хүүхдийн ангаах ухаан сүрхий бэлтгэж байсан. Өнөөдөр нилээд хөрөнгийг хүүхдийн эмнэлгүүдийг хөгжүүлэх үүднээс эх нялхсын төвүүдийг барьж байгуулахад зориулж байна. Энд өвчин эмгэгтэй хүүхдүүдийг төрсний дараа шууд хүлээн авах боломжтой . Дутуу төрөлттэй, бага жинтэй нялхсыг эмч нар гардан авч, бүхий л бололцоогоо дайчлан ажиллаж байна» гэлээ.

Үүнийг шинжээчид өөрчлөн байгуулалтын үеийн хүн амын өсөлт оргил үед хүрч байсантай холбон үзэж байна. 80-аад оны үеийн хүүхэд төрүүлэх нас одоо ирээд байна гэж Оросын ШУА-ийн нийгмийн судалгааны хүрээлэнгийн профессор Михаил Черныш тэмдэглээд «Чухамдаа 80-аад онд архитай тэмцэх тэмцэл гарч эхэлсэн, манай улсад төрөлт хүчтэй нэмэгдсэн. Энэ үеийнхэн олонтооны болсон. Тиймээс хүүхдүүд ч олон болно» гэв.

Эрдэмтдийн үзэж байгаагаар, хүн амын тоо өсөн нэмэгдэж байгаад бас өөр үзүүлэлтүүд байгаа аж. «Нэг эмэгтэйд ногдож байгаа хүүхдийн тоо нь хамгийн чухал үзүлэлт юм. Манай улсын ийм үзүүлэлт нэг эмэгтэйд 1,6 хүүхэд ногддог европын орнуудын доогуур түвшинтэй харьцуулан үзвээс тогтвортой түвшинд байдаг. Тэдний ийм үзүүлэлт юуг хэлж байна вэ гэвэл, хүн амын өсөлт үгүй гэсэн утгатай юм» гэж Михаил Черныш хэллээ.

Түүнчлэн, мэргжилтэнүүд 90-ээд оны үеийнхэн өмнөх арван жилийнхнээс илүү өснө гэж тэмдэглэж байна. Хүүхэд төрүлэх насны эмэгтэйчүүдийн тоо багасна гэдэгт бэлэн байх ёстой юм. Энэ нь хүн амын статистикийг муутгана. Гэхдээ эх, хүүхдийн салбарт баримталж байгаа төрийн бодлогод найдвар бий гэдэгт итгэл бий. Төрөлтийг урамшуулах, хүүхдийн анагаах ухааныг боловсронгуй болгож, хавдар болон зүрх-судасны өвчнөөр нас баралтыг бууруулах нь эерэг чиглэл барих боломж олгож байна.