Эдийн засгийг мэргэшилтэй ажиллах хүчээр хангахын тулд улс орондоо цагаачлалын үйл явцын удирдлагыг буурьтай өөрчлөх хэрэгтэй гэж Оросын ерөнхий сайд Дмитрий Медведев үзэж байна. Гол зорилт хөдөлмөрийн тэнцвэртэй соёлжсон зах зээлийг байгуулахад оршино гэж тэрээр өнөөдөр Москвад засгийн газрын цагаачлалын бодлогод зориулсан хуралдаан дээр мэдэгдлээ. Хил залгаа орнуудын иргэд оросын Алс Дорнодын бүс нутгийг дайрах, гадаадын иргэд Орост нэг ёсны шаантаг газар байгуулах асуудлыг ерөнхий сайд дурдав. Янз бүрийн зохисгүй илрэлээс сэрэмжлэх хэрэгтэй гэж Медведев хэллээ. Орост барагцаалбал 10 сая гаруй цагаач байгааг Оросын ерөнхий сайд дурдав.