АНУ түүхэндээ анх удаагаа вьетнамын эрх баригчдад тус улсын нутаг дэвсгэрийг Вьетнамын дайны үеэр химийн зэсвэгийг орлуулан хэрэглэж байсан хортой “агент оранж” холимогийн ул мөрийг цэвэрлэхэд туслаж байна. Энэ тухай өнөөдөр британий Би-би- си телевиз, радиогийн компани уламжилжээ. Америкийн болон вьетнамын мэргэжилтэнүүд Вьетнамын төвийн хэсгийн Дананг хотын олон улсын онгоцны буудлын орчмын нутаг дэвсгэрийг цэвэрлэхээр ажлаа эхэлэд байна. 2016 он гэхэд 73 шүү метр талбайн хөрсийг цэвэрлэхээр төлөвлөж байна. Төслийн нийт өртөг 43 сая доллар болж байгаагийн 41 сая долларыг Вашингтон гаргажээ. “Агент оранж” нь америкийн армийн Вьетнамын дайнд хэрэглэж байсан нийллэгийн гаралтай химийн зэвсэг бөгөөд партизануудтай тэмцэх гэж шигүүн ойн ургамлыг устгах зорилгоор хэрэглэж байжээ.