Хятадын улстрөч асан Бо Силайгийн эхнэр Гу Канлай британий бизнесмен Нил Хейвудын амийг хөнөөхөд өөрийгөө буруутай гэдийг шүүхийн өмнө хүлээв. Энэ тухай 53 настай эмэгтэй өнөөдөр Хэфэй /Аньхой муж/ хотод болсон шүүх хурал дээр мэдэгдсэн гэж Интерфакс уламжлав. Түүний үгийг сэтгүүлчдэд БНХАУ ын засгийн эрх баригчдын төлөөлөгч Тан Игань дамжуулжээ. Ойрын өдрүүдэд шүүгчид хавтаст хэрэгтэй бүрэн танилцах юм. Шүүхийн шийдвэрийн тов нилээд хожим гарна.