Пентагоны тэргүүн Леон Панеттагийн сирийн босогчид Алеппо хотыг эзлэн авч, ерөнхийлөгч Башар Асадын “шарлийн хайрцагны таганд сүүлчийн хадаасыг хадах ” найдвар талаар өнгөрөв. Энэхүү стратегийн суурин газрыг засгийн газрын хүчнийхэн хяналтандаа авлаа. Сөрөг хүчин зүрхээ даран ялагдлаа хүлээв. Тус улсад дэг журам тогтоож, одоогийн засгийн эрхийг хадгалах нь сирийн тэргүүний эрс шийдэмгий алхамаас шалтгаалах болно гэж шинжээчид үзэж байна.

Сирийн хоёр дахь томоохон хотын төлөө тулалдаануудыг эрх баригчид, босогчид болон өрнөдийн шинжээчид шийдвэрлэх байлдаан гэж үзэж байсан. Зэвсэглэсэн сөрөг хүчнийхэн энэхүү ажиллагааг амжилттай дуусвал хөрш зэргэлдээ Индиб хотыг эзлэн авч, тэнд цаашид цэргийн ажиллагаа явуулах хүчтэй түшиц газрыг байгуулах төлөвлөгөөтөй байсан юм. Алеппог эзлэн авах тулалдаан нь “бослогод” шинэ хүч оруулж, ерөнхийлөгчийг чемодандаа хувцсаа хийхэд хүргэнэ гэж өрнөдийн ХМХ –үүд тэмдэглэцгээж байлаа.

Гэтэл байдал тэс өөрчлөгдөж “дэглэмтэй тэмцэгчдийн” тал ялагджээ. Тулалдаан ийм байдлаар төгссөн явдал нь засгийн газрын хүчнүүд шийдвэртэй ялалт байгуулсан гэсэн зүйл огт биш юм гэж профессор Владимир Исаев тэмдэглээд

«Байдал эрс өөрчлөгдөөгүй байна, өмнө нь Дамаскийн тал хэсэгг эзлэгдсэн байсан. Гэсэн ч засгийн газрын хүчин тодорхой амжилтанд хүрээд байна. Цаашид сөрөг хүчний хүчээ хэр төвлөрүүлэхээс, Персийн булангийн орнууд, АНУ, ЕХ болон Түркээс ирэх нэмэлт санхүүжилтээс шалтгаална. Мөн түүнчлэн үндсэндээ бараг байхгүйтай адил Түрк, Сирийн хилийг зэвсэглэсэн сөрөг хүчнийхэн нэвтрэхээс шалтгаална. Асад одоо юу хийж чадах вэ?

Энхийн яриа хэлэлцээ нь бүгд мухардмал байдалд орсон тул, энэ асуултын хариуг би НҮБ-ын дэргэд дэхь сирийн төлөөлөгчийн үгээр хариулъя. Тэр хэлэхдээ, одооноос илүү хатуу арга хэмжээнүүдийг авах болно гэлээ. Хэрвээ сөрөг хүчин яриа хэлэлцээнд орохгүй, дэглэмийн эсрэг зэвсэгт өдөөн хатгалга явуулж байгаа бол хүчний тухай яриа л үлдэж байгааг Асад сайн ойлгож буй юм. Харин энэ нь хэдий хугацаанд үргэлжлэх бол гэдэг нь том асуулт юм» гэв.

Сирийн ард түмэн болон засгийн эрх баригчдад тодорхой төлөвлөгөө байгаа гэж “Оросын дуу хоолой” радиогийн сурвалжлагчтай Орос улсын Сирийн ард түмэнтэй эв нэгдэлтэй хорооны удирдагчдын нэг Олег Фомин хэлэхдээ

«Сирийн иргэд юу хийх ёстой вэ? Хотыг дээрэмчдэээс үргэлжлэн хамгаалж, нийгмийн бүх хэвийн хүчнүүд яриа хэлэлцээрийн ширээний ард суухын төлөө тэмцэлд хүчин чармайх уу. Сирийн анд нөхдийн хүрээ өргөжих байх гэж бодож байна, яагаад гэвэл тэд Дамаскийн байр суурийн зөв зүйтэй хандлага Сирийг утсгахыг оролдсон, өөрсдийн дэглэмийг тогтоох гэсэн нео глоболистуудын бодлого нь Орйхи-Дорнодод ч хор хөнөөл авч ирж буйг бүгд мэдэх учиртай» гэлээ.

Алеппо хот нь хамгийн том арилжааны төв бөгөөд тэндхийн хүн ам бүхэлдээ Башар Асадыг дэмждэг. Тэд зэвсэгт сөрөг хүчнийхнээс чөлөөлөгдснөөр энгийн дэг журмыг тогтоох нь одоогийн эрх баригчдын шууд үүрэг. Тэгээд ч хотын төлөө “тулалдааны “дараа босогчдын дунд гадаадын олон цэргүүд байгаагийн дунд Түрк, Катар болон Саудын арабын цэргүүд байна.

Гэсэн хэдий ч Леон Панетта уламжлал ёсоор мэдээжийн баримтуудыг мушгин гуйвуулсан мэдэгдэлдээ, “Алеппо бол Асадын өөрийн ард түмний эсрэг явуулсан дэглэмийн хүчирхийллийн эмгэнэлт бас нэг жишээ “ гэж хэлсэн. Магадгүй цаашид ийм хуурмаг яриаг нэг бус удаа сонсох болох байх л даа. Харин үүний тайлбарыг өөр хавтгайд хайх хэрэгтэй болов уу. Алеппо хотыг босогчид болон тэдний өрнөдийн түншүүдийн хувьд цэргийн ажиллагааны түшиц газар төдийгүй гадаадаас цэргийн туслалцаа авах бааз гэж үзэж байсан аж. Харин одоо өөр баазыг хайх болж дээ.