Хятадын тамирчдын амжилт өрсөлдөгчдий нь сэтгэлийг догдлуулж байна. Усанд сэлэгч эмэгтэй Йе Шивэнь анхаарлын төвд байна. Австралийн дасгалжуулагчид Лондоны Олимпийн наадмын аврагыг сургуулилуулж байгаад австралийн спортын түшмэд дүргүйцэж байна. Лондонд Авсралийн шигшээ багийн амжилт ялимгүй байхад тэр гайхамшигт үр дүнгээ ахиулсаар байна. Өөр шуугиан маргаан сэргээш хэрэглэсэн байх гэж Йе Шивэнийг сэжиглэсэнтэй холбоотой. Тэр сэргээш илрүүлэх хяналтыг давсны дараа ч эл сэдвийг хөндөн ярьсаар байна.

Эмэгтэйчүүдийн 400 метр зайны шуугиант цогц сэлэлтээс хойш бүр арваад өдөр өнгөрлөө. Гэвч дэлхийн дээд амжилтыг сэргээш хэрэглэлгүй нэг секундээр яаж сайжруулах вэ? сэдэвт материалыг хэвлэл мэдээллийн хэрэгсэл нийтлэсээр байна. Тэр тусмаа өөрийнхөө шилдэг амжилтыг яаж бүр таван секундээр шинэчлэх вэ? Хятадын эмэгтэй тамирчин сэргээш хэрэглэсэн гэж америкийн дасгалжуулагч Жон Леонард бусдаас түрүүн зэмлэв.Гэвч тамирчин сэргээш хэрэглээгүйг дараачийн хяналт нотлон харуулав. Британийн олимпийн холбооны тэргүүн Колин Мойнихан ч үүнийг хожим батлав.

Эдүгээ хятадын сэргээш гэгчийн тухай өгүүлэх нь нэг ёсны моод болсон гэж шинжээчид үзэж байна. Йе Шивэнийн тухайд гэвэл насны онцлог нөлөөлсэн байх. Жишээ нь австралийн домогт усанд сэлэгч Ян Торп өсвөр насны хүүхэд байхдаа үр дүнгээ секунд секундээр ахиулсан билээ. Хятад эмэгтэй дээд амжилт тогтоосноосоо хойш хоёр жилд 2 см-ээр өссэн хийгээд булчин нь өөрчлөгджээ. Түүнээс гадна дааварын (гормон) хүчин зүйлийг харгалзах хэрэгтэй гэж  усан спортын дэлхийн найман удаагийн аврага Лариса Ильчинко хэлэхдээ

«Хүн бүрийн бие организм онцлогтой. Дааварын өөрчлөлт нь өөр өөр байдаг. Мэдээжээр энэ нь зохих үүрэг гүйцэтгэсэн байх. Тэр сэргээш хэрэглэсэн, хэрэглээгүй шийдвэрийг сэргээшийг шалгагчид л гаргана. Тэр сэргээш хэрэглээгүй хэмээн үзвэл эл сэдвээр маргааныг үргэлжлүүлэх нь учир үндэсгүй хэрэг болно.Усанд сэлэлтэд өсвөр охид бусад өрсөлдөгчдөөсээ олонтаа түрүүлдэг. Литвын олимпийн аврага Рутаг үүнтэй холбогдуулан дурдая гэв.

Рута Мейлутите хятадын эмэгтэй тамирчнаас нэг дүү. Харин Рута дээд амжилт тогтоосноос хойш хэн ч сэргээш хэрэглэсэн байх гэж  сэжиглээгүй. Рута гурван нас хүрснээсээ хойш Их Британид сууж байгааг л хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өгөөдөн тэмдэглэжээ. Рута бол маш авьяаслаг ажилсаг бүсгүй гэж түүний дасгалжуулагч Жон Радд мэдэгдлээ.Гэвч хятадын тамирчдын ажилласаг чанарт европынхон өөрөөр хандсан шиг байна.

Хятад, АНУ хоёр авах медалийн тоогоор өрсөлдөж байгаа нөхцөлд шуугиан маргаан дэгдсэн. 2000-ад оны эхэн үеийн статусаа сэргээж эсвэл ядаж олимпийн амжилтын тоогоор БНХАУ-тай тэнцэхийг АНУ оролдож байна. Тэгэхдээ медаль олимпийн арга барилаар тэр болгон авахгүй байна. Ялангуяа хятадын тамирчдаас шууд тэргүүлэх аргагүй тохиолдолд тийм байна гэж шинжээчид тэмдэглэв.

Жишээ нь гимнастикийн нэг төрөлд голландын Эпке Зондерланд тэргүүн байр эзлэв. Дасгалы нь хүнд түвэг шинж чанар хятадын тамирчнийхтэй адил байсан. Эцэст хятадын гимнастикч гуравт оров. Хүнд биш дасгал хийсэн германы тамирчинд ч мөнгөн шагнал хүртээв. Шүүгчдийн үнэлгээ обьектив биш байна гэж хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна. Лавлан тодруулвал шүүгчид спортын ямар нэг холбооны саналд анхааралтай хандах эсэхэд хэргийн учир оршино гэж спортын шинжээч Николай Петросян тэмдэглэн хэлээд

«Спорт улс төр хоёр салшгүй холбоотой болсон нь тод зүйл . Спорт улс төрөөс гадуур орших тухай уриа лоозон Олимпийн наадамд ямар ч хамаагүй байна. Гол төлөв өрнөдийн орнуудаас шахалт үзүүлж байна гэж үздэг. Эдгээр улсын лобби (шахалт үзүүлэгчид) илүү хүчтэй» гэв.

Спортын эмэгтэй гимнастикийн тэмцээний шүүгчид энэ удаагийн Олимпийн наадмын үеэр ширүүн хэрүүл маргаан үүсгэв. Америкийн шигшээ баг давж заалдан хэдэн медалиэ буцааж авав. Жишээ нь мягмар гаригт румыны эмэгтэй тамирчинд хүртээсэн хүрэл медалийг Александра Райсманд нөхөн буцаажээ.