Лондонгийн олимпийн бөхийн дэвжээнд Монгол улсыг төлөөлсөн дэлхийн аварга С.Батцэцэг хүрэл медалийн төлөө Канадын бөхтэй барилдаж, ялалт байгууллаа. Тэрбээр олимпийн медаль зүүсэн Монголын чөлөөт бөхийн анхны эмэгтэй тамирчин болж байна. С.Батцэцэг ийнхүү Лондонгийн олимпийн наадмаас Монголын гурав дахь медалийг эх орондоо авчирлаа.