Монгол улс засгийн газаргүй үлдэж мэдэх нь байна. Монгол улсын ерөнхийлөгч асан Намбарын Энхбаярт шүүхээс ял оногдуулсан нь тус улсын улс төрийн нөхцөл байдлыг тогтворгүй болгож байна. “Өргөө“ зочид буудал болон 2007 онд “Улаанбаатар таймс” сонинг хууль бусаар хувьчлан авсан, түүнчлэн, 2008 оны 7-р сард болсон үймээний үеэр нилээд хэдэн хүний амь нас хохирсон явдалд түүнийг шүүх гэм буруутайд тооцжээ.

Энхбаярын талыг  баримтлагчид шудрага бус энэ шийдвэрийг эсэргүүцэн цагдаагийнхантай сөргөлджээ. Н.Энхбаярын тэргүүлдэг МАХН нь гэрээгээ эргэн харж сүүлийн УИХ-ын сонгуульд сонгогчдын 35,5 % санал авсан Ардчилсан намтай эвсэл болж мэдэх юм. Сонгуульд ялагдсан МАН засгийн газрыг байгуулахын тулд эвсэл байгуулж бас чадахгүй. Энэ тохиолдолд засгийн газрыг бүрэлдүүлэх боломжгүй болж магадгүй болоод байна.

Одоохондоо засгийн газрын бүрэн эрхийг сайд нар гартаа аваад байна. Гэхдээ хууль бус засгийн газар нь удаан оршин тогтнохын аргагүй юм. Улстөр судлаачид тус улсын улс төрийн системд хүчтэй шинэчлэл шаардагдаж байгаа тухай ярьж эхлээд байна гэж Оросын монгол судлаач Владимир Родионов тэмдэглээд

«Хэрвээ засгийн газар наймдугаар сарын сүүлээр бүрэлдэж чадахгүй бол бүх нийтийн санал асуулга явуулахыг үгүйсгэхгүй.Тэр ч бүү хэл, ерөнхийлөгчийн засаглалыг хүчтэй болгох асуудал тавигдахыг ч үгүйсгэхийн аргагүй юм. 1992 онд Монгол улс парламентын засаглалтай улсаар тунхаглагдсан бөгөөд засаглалын дийлэнхи хувь нь парламентын гарт байдаг. Гэхдээ парламентын байнгын хямралууд нь тус улсад ерөнхийлөгчийн засаглалыг тогтоох саналыг улам бүр хүчтэй болгож байна. Энэ үүднээс аваад үзвэл, одоогийн ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж маш  нөлөө бүхий  хүн юм. Түүний хүчтэй улс төрийн бодлого нь Монгол улсын байдлыг ялимгүй тогтвортойгоос илүү тогтвортой болгож өөрчлөгдөхийн бэлэг тэмдэг болж мэдэх юм.” гэлээ.

Гэтэл Монгол улсын улс төрийн олон хүчнүүд парламентын засаглалын хэлбэрийг хадгалахыг шаардаж, бий болоод байгаа улс төрийн нөхцөл байдлаас гарахын тулд дахин сонгууль явуулахыг санал болгоно.

Ямар ч тохиолдолд бүрэн чадавхитай гүйцэтгэх засаглалгүй урт удаан хугацаа нь монголын эдийн засгийг доройтуулж мэдэх юм. Улс төрийн тогтворгүй байдал нь тус улсын хөрөнгө оруулагчдын сонирхолыг бууруулж, өмнө нь оруулсан болон тохиролцоонд хүрээд байсан хөрөнгө оруулалтуудад заналхийлж буй юм.