Манилд болон түүний орчимд орсон усархаг бороонд нэрвэгдсэн хоёр сая оричм хүнд хүмүүнлэгийн болон материаллаг тусламж шаардагдаж байна. Энэ тухай өнөөдөр нийслэл хотын аврах албанаас уламжилжээ. Гудамжны ус аажмаар багасч байлаа ч, бороо намжаагүй байна. Сүүлийн 48 цаг Филиппины нийслэл хотын орчимд сарын нормын 80 % хур тундас ороод байна. Филиппины үерийн улмаас нас барсан хүмүүсийн нийт тоо 73 хүрээд байна гэж орон нутгийн эрх баригчид уламжлав.