Өмнөд-Солонгост ер бусын халуун болсны улмаас 14 хүн нас барсан тухай тус улсын эрүүл мэндийн яамнаас уламжилжээ. Хүмүүсийн нас барсан шалтгаан нь нарны туяанд хордсоноос болжээ. 800 орчим хүнийг эмнэлэгт хүргээд байна. Нас барагсдын ихэнхи нь настай хүмүүс байв. Сүүлийн өдрүүдэд тус улсын дундаж температур Цельсийн 35 хэм хүрч байсан тухай цаг уурын албаны төлөөлөгчид тайлбарлаж байна. Фермерийн 465 аж ахуйд хохирол учирч, нэг сая гаруй мал үрэгджээ. Зах зээл дээр хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн эрс нэмэгдсэн аж.