Өнөөдөр Японы Нагасаки хотод америкийн хаясан атомын бөмбөгнд нэрвэгсэдийн гэгээн дурсгалыг хүндэтгэв. Хотын энх тайвны цэцэрлэгт хүрээлэнд эмгэнэлт явдлын 67 жилийн ойд зориулсан ёслолын ажиллагаа болов. Энд Нагасаки хотын дарга Томихиса Тауэ Энх тайвны тунхаглалыг нийтийн өмнө уншив. Тэрээр Японы засгийн газрыг тус улсын эрчим хүчний бодлогыг шуурхай өөрчлөх зорилгоор тодорхой алхмуудыг шийдвэртэй авахыг уриалав. Нагасаки хотын дарга уламжлалт сэдэв болох Солонгосын хойгийн асуудлыг хөндөв. Ёслолын арга хэмжээнд 70 гаруй орны төлөөлөгчид оролцосны дотор, АНУ, Их Британи, Франц улсуудын элчин сайд нар байлцав. Японы ерөнхий сайд Ёсихидо Нода хэлсэн үгэндээ, Япон улс “дэлхий дахинд цөмийн зэвсгээс татгалзахад том хариуцлага тээж явна “ гэж цохон тэмдэглэв.

1945 оны 8-р сарын 9-нд Нагасаки хотод америкийн “Бүдүүн” нэртэй плутоний бөмбөгийг хаясан. Үүний дүнд 74 мянган хүн нэг мөчид амь үрэгдсэн. Дараагийн жилүүдэд эмгэнэлт явдлын нэрсийн жагсаалтыг цацрагийн өвчтөнүүдийн жагсаалт нэмэж, одоогийн байдлаар тэдний тоо 150 мянгад хүрээд байна.