Испаний ГХЯ-ны тэргүүн асан Мигель Анхель Моратинос болон түүний эх орон нэгтэн НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга асан Хавьер Солан нар Сири дахь НҮБ-ын болон АОЛ-ийн тусгай төлөөлөгчийн албан тушаалд томилогдох магадлал өндөр байна. Энэ тухай тус байгууллагын төв байрнаас дипломат эх сурвалжууд мэдээлэв. Тэд тусгай төлөөлөгчдийг Финляндын ерөнхийлөгч асан Марти Ахтисаари тэргүүлэх болсон тухай мэдээг няцаав. 8-р сарын 2–нд одоогийн тусгай төлөөлөгч Кофи Аннан хийсэн мэдэгдэлдээ, албан тушаалаасаа сарын сүүлчээр огцорно гэсэн. Ганы 74 настай дипломат өөрийн шийвэрээ тайлбарлахдаа, “шаардагдаж байсан дэмжлэгийг“ авч чадаагүй гэж байв. Өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын дэргэдэх ОХУ-ын байнгын төлөөлөгч Виталий Чуркин мэдэгдэлдээ, шинээр томилогдох төлөөлөгч нь Аннаны боловсруулсан төлөвлөгөөг мөрдөнө гэдэгт найдаж байна гэлээ. Тэрхүү төлөвлөгөө нь хүчирхийллийг зогсоож, Сирид хүмүүнлэгийн тусламжийг хангах болон сирийн дотоодын яриа хэлэлцэлийг хангахад оршиж буй юм.